Monday, May 16, 2011

Ubuntu-н тухай


Ubuntu-н тухай
Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем бий.

Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой.
2004 оны 10-р сарын 20 анхны 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба Ubuntu нь 6 сар тутам шинэ хувилбар гаргадаг бөгөөд 2 жил тутамд урт хугацаанд дэмжигдэх хувилбар гаргахаар төлөвлөсөн байдаг. Энэ хувилбар нь бусад хувилбаруудаа бодвол 18 сарын хугацаанд бус хэрэглэгчийн хувилбар нь 3 жил, серверийн хувилбар нь 5 жилийн дэмжлэг авдаг юм. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм.
Ubuntu нь зөвхөн ганц дискээс бүрдэх ба түүнийгээ суулгамагц ямар нэг тохиргоо хийх шаардлагагүйгээр ажиллахад бэлэн системтэй болно. Харин бусад линукс тархацууд 4 болон түүнээс дээш дискээс бүрдэх ба хэмнэлтийн үүднээс ч ганц диск нь илүү юм. Зөвхөн нэг дискэн дээр багтах мэдээлэл хэр билээ, үүнээс шалтгаалан дискэнд агуулагдах програм хангамжийн тоо маш хязгаартай боловч интернэтээр дамжуулан 16000 гаруй програмуудаас сонгон суулгах боломж олгодгоороо бусад ижил төрлийн линукс тархацуудаас онцлог юм.
"Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ-с санаачлан Ubuntu-н толин серверийг үүсгэсэн бөгөөд энэ нь илүү өндөр хурдаар шинээр програм суулгах, суулгасан програмуудаа сайжруулах болон Ubuntu-н сүүлийн хувилбаруудыг татах боломжийг олгоод байна.
Хэрэв та монгол дахь толин серверийг ашиглахыг хүсч байгаа бол суулгахдаа location буюу байршлаа Монгол эсвэл Улаанбаатар гэж сонгох хэрэгтэй, үүний дараа автоматаар монгол дахь серверийг ашиглах болно.
Хэрэв танд Ubuntu-гийн хувилбар байхгүй бол хаягаас татаж авна уу.
q  http://www.ubuntu.com/getubuntu/download
q  http://mn.releases.ubuntu.com


Ubuntu хувилбарууд
Мөн Ubuntu нь таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөр өөрийн онцлог бүхий хувилбаруудыг гаргадаг.

·         Ubuntu server - Хэрэв та серверийн зориулалтаар ашиглах гэж байгаа бол
·          Ubuntu alternative -  Линукстай ажиллах туршлагатай, илүү нарийн тохиргоо хэрэгтэй бол
·         Edubuntu - Боловсролын салбарт ашиглах гэж байгаа бол .
·         Ubuntu Studio- Дуу дүрс болон зураг дүрстэй ажиллах áîë.
·         Kubuntu - KDE ашигладаг бол







Ubuntu тохиргоо
·     Keyboard-ийн тохиргоо:
1.                  System -> Preferences -> Keyboard
2.                  Layouts tab-г сонгоод Add дар.
3.                  Available layouts хэсгээс Mongolia  сонгоод ok дар.
Networking:
1.      System->Administration->Network цэс рүү ороход Network Settings цонх гарна .
2.      Wired connection-ыг кабель ашигланà. Modem connection-ыг модем ашиглан холбогдох тохиолдолд сонгоно . Бид дотоод сүлжээ үүсгэн холболт хийх гэж байгаа тул Wired connection-ыг сонгон Properties товчлуурыг даран тохиргоо хийнэ.
3.      Тохиргоог автоматаар таниулахыг хүсвэл Configuration-нд Automatic configuration (DHCP) гэж сонгоно уу .
4.      Харин өөрөө зааж өгөхийг хүсвэл Static IP address гэж сонгоорой. IP address дээр өөртөө IP олгоно. Subnet Mask нь тухайн сүлжээг хэд хуваах, хэр хэмжээний төхөөрөмж холбогдох зэрэг хязгаарыг заахад хэрэглэгддэг битийн тоон маск. (subnet-ын тоо, subnet бүр дэх host-ын тоо) 255.255.255.0 нь энгийн тохиромжтой. Gateway address бол гарц буюу холбогдож буй компьютер эсвэл сервэрийн хаяг гэж ойлгож болно
Принтерийн тохиргоо:
System->Administration->Printing
Принтерийн холболтыг тохируулах: New printer дүрс дээр хоёр товш . Add a Printer цонх нээгдэнэ . Принтерээ сонгоод Forward-г дар .
Принтерийн драйврыг сонгох: Manufacturer хэсгээс өөрийн принтерийн үйлдвэрлэгчийг сонго. Model хэсгээс принтерийн загварыг сонго. Ихэнх тохиолдолд Ubuntu таны загварыг дэмждэг драйверыг Driver хэсэгт зааж өгсөн байдаг.  Apply товчийг дар. Хэдэн секундын дараа Printing Configuration Tool  цонхонд шинэ принтер орж ирнэ.
Принтерийг шалгах: Шинэ принтерийн дүрсэн дээр хулганы баруун товчийг дараад Properties-г сонго . Энд принтерийн цаас, нягтрал, өнгө, ink(бэх) зэргийг тохируулж өгч болно . Одоо Print a Test Page товчин дээр дарж шалгаж үзээрэй . Ингээд Close button дар .
Install & Uninstall
1.   System -> Administration -> Synaptic Package Manager цэс рүү ороход дараах цонх гарна. Install-дах гэж буй package-аа хайхын тулд Search-г даран хайна.
2.   Package-аа олсны дараа mouse-ынхаа баруун товчлуурыг даран Mark for Installation-г даран Install хийх гэж буй package-уудаа тэмдэглэнэ. Хэрэв uninstall хийхээр бол Mark for Removal-г сонгоорой. Бүх config файлуудтай нь устгахаар бол Mark for Complete Removal-г сонго. Үүний дараа Apply-г дарснаар суулгалт гүйцэтгэгдэнэ.
3.   Manual-аар мөн package-уудыг суулгаж болдог. Ubuntu-д зориулсан package нь .deb өргөтөлтэй байх бөгөөд .rpm, .tar.gz, .package, klik:// → .cmg, .sh, .bin, .exe зэрэг package-ууд бас болдог. Deb өргөтөлтэй package дээр хоёр товшиход дараах цонх гарахад Install Package товчлуурыг даран ачааллуулж болно. Мөн terminal-с dpkg командаар суулгаж болно. Жишээ нь:
dpkg -i /home/carl/Desktop/test.deb
rpm package нь Fedora Core, SUSE Linux and Mandriva-д өргөн ашиглагддаг ба Ubuntu Package Manager-аар ажиллахгүй. Гэхдээ түүнийг хөрвүүлэн ажиллуулдаг команд байдаг.
sudo alien -i /home/carl/Desktop/test.rpm
        Архив package-уудыг (.tar, .tar.gz, .tgz, .tar.bz, ...) суулгахдаа эхлээд задлана. Дараа нь тухайн директорт шилжин terminal-с дараах командуудаар ажиллуулна.
     ./configure
     make
     sudo make install

·        Update хийх:

  1. Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах шаргал өнгийн дүрсэн дээр 2 товш.
  2. Update хийхийн тулд administrator эрх хэрэгтэй. Admin password оруулаад ok дар.
  3. Бэлэн байгаа update-уудын жагсаалт гарч ирнэ.
   Install Updates-г дарж татаж авна.
            Өөр Update-ууд хэрэгтэй бол           Check- дээр дар.
Driver install:
Terminal-с 8.34.8 Driver суулгах
v  Шаардлагатай Tool-уудыг суулгана
      • sudo apt-get update
      • sudo apt-get install linux-restricted-modules-$(uname -r)
      • sudo apt-get install xorg-driver-fglrx
v  Driver-аа config хийнэ
      • sudo aticonfig --initial
v  Install-аа дуусгахаар системээ reboot хийнэ
sudo shutdown -r now

Ubuntu дээр хэрэглэдэг програмууд
  Ubuntu маань нэмэлт програм хангамж болон системийнхээ шинэчлэлтүүдийг интернэт дэх серверээс татаж авч суулгадаг.
Ubuntu distro äýýð þì ñóóëãàõäàà terminal äýýð "sudo apt-get install", update õèõé áîë "sudo apt-get update" ãýõ command-ã ºãäºã.
axel - програм тушаалын мөрөөс ажилладаг олон хувааж, маш хурдан татдаг. -n 10 гэх юм бол 10 хувааж, 10 зэрэг татна гэсэн үг. Харин -a гэвэл явцыг нь харуулдаг юм байна. Ubuntu дээр Synaptic ашиглаад эсвэл apt-get install axel гэж суулгаж болно.
$sudo apt-get install axel гэж Убунту дээр суулгана. Õэрхэн ашигладгийг нь суулгасныхаа дараагаар
$man axel гээд харчих.
Ерөнхийдөө
$cd /file-òàòàæ-àâàõ-dir
$axel http://file-òàòàæ-àâàõ-url.

Windows program-уудыг Линүкс дээр ажиллуулья гэвэл Wine  -ийг ашиглаж болно. Wine-ийг ашиглан Линүкс дээр ажиллаж байгаа програмуудын жагсаалуудыг Wine Application Database-с хàðæ áîëíî.
Windows games-уудыг Линүкс дээр ажиллууллья гэвэл Cedega. ̺í CrossOver гээд байна. Тэгэхдээ энэ програм нь үнэтэй: $39.95/$69.95 гэж байна.
Windows-оос Linux рүү remote desktop хандалт хийхдээ- amule, limewire. Ãýõäýý limewire íü Gnutella protocol ашигладаг болохоор маш хурдан.
Epiphany - ГНОМЕ-ийн вэб хөтөч. Галтүнэгийг бодвол ГНОМЕ-той илүү сайн уялдаж, авцалдаж ажилладаг. Бас ГНОМЕ-ийн адилаар энгийн, ойлгомжтой.
Liferea - Сүүлийн жилүүдэд RSS буюу news feed гэдэг юм илүү ашиглагдаж, бидний амьдралыг хөнгөвчлөх болсон. Энэ програмыг ашиглаад олон вэб сайтуудын шинэ мэдээг шалгачихаж болдог. Бас Epiphany-с нэгхэн даралтаар шууд Liferea руу сайтыг нэмэх боломжтой.
NetworkManager - Линукс дээрээс утасгүй сүлжээнд холбогдох жаахан бэрхшээлтэй байдаг. Үүнийг хялбарчлах үүднээс энэхүү програм гарсан. Утасгүй сүлжээний бүх төрлийн хамгаалалтыг дэмжиж ажиллахаас гадна хэдхэн товшилтоор хүссэн сүлжээндээ холбогдох боломжтой.
Tomboy - Хэрэв та богино хугацаанд боломжийн тэмдэглэл хийх шаардлагатай, бас тэмдэглэл хөтөлдөг бол энэ програмыг санал болгож байна. ГНОМЕ 2.18 хувилбарт албан ёсоор багтсан байгаа.
GnoCHM - Зарим цахим номнууд ,chm өргөтгөлтэй байдаг тэгээд уншигч програм олдохгүй балрах гээд байдаг байсан. Энэ нэлээн дажгүй ажилладаг, сайн програм.
Inkscape - Вектор график зурдаг их эвтэйхэн програм байна лээ. Өөрөө төдийлөн ашигладаггүй ч хөөрхөн санагдаад байгаа, бас ашиглаж сурнаа.
Bluefish ,Emacs - HTML editor.  
Tilda -Quake шиг дээрээс бууж ирдэг terminal. Нэг коноп дараад л terminal.. KDE хэргэлдэг бол Yakuake.
Frozen Bubble - хүн болгонд байх ёстой тоглоом.
Krusader - хоёр талбарт файлын зохицуулагч.
Konsole - root-ээр нэвтрэх боломжтой терминал. Ýнэ хоёр хоюулаа KDE-ийнх боловч Gnome дээр ч хэрэгëýæ áîëíî.
Pidgin- BSD, Юникс, Линукс, Виндоус-д зориулсан мессежийн програм юм. Та Pidgin ийг ашиглаад найзуудтайгаа мессенжирдэж болно. Маш олон тºрлийн мессенжэрийн с¿ëжээтэй холбогдсон.
AIM, ICQ, Jabber/XMPP, MSN Messenger, Yahoo!, Bonjour, Gadu-Gadu, IRC, Novell GroupWise Messenger, QQ, Lotus Sametime, SILC, SIMPLE, MySpaceIM, and Zephyr.
Pidgin нь нэгэн зэрэг олон эрхээр олон с¿лжээнд холбогдож болно.

Finch - хэрэглэгчийн график горимг¿й Pidgin юм. Энэ нь дээрх олон с¿лжээнд холбогдож чадна гэхдээ та ¿ ¿нийг shell, console дээрээс л ажиллуулна.
Мэдээж та Юникс ба Линукс дээр л ажиллуулж болно.

libpurple- програмын номын сан ба libpurple нь Pidgin ба Finch ийн давуу талыг б¿рд¿ëэгч гол цºм нь юм.



No comments:

Post a Comment