Monday, May 16, 2011

Домэйн нэр гэж юу вэ?

Домэйн нэртэй болсноор би юу хийж болох вэ?
Интернэтэд холбогдсон бvх компьютерvvд IP address гэж нэрлэгдэх цорын ганц давтагдашгvй дугаартай байдаг. Эдгээр хаягууд нь компьютерvvдад тохиромжтой хэдий ч тогтооход, мєн эргэн санахад хэцvv байдаг. IP хаяг гэж 9-10 ороонтой тоо тогтоохын оронд энгийн нэр байвал илvv хялбар тогтоодог. Жишээ нь: CNN компанийн IP хаяг http://231.198.45.68 байлаа гэж бодоход энэ хаягыг энгийн нэр рvv шилжvvлэх арга бий болсон ба vvнийг "Домэйн нэр" гэж нэрлэдэг. Улс болгон єєрийн гэсэн домэйн -тэй байдаг. Жишээ нь:Монгол улсын домэйн нэр нь MN. Домэйн нэрийг зєв сонгосноор таны вэб сайтыг хvмvvс олоход хялбар болно. Домэйн нэртэй болсноор єєрийн вэбийг байрлуулаад зогсохгvй И-мэйл сервэртэй болж бие даасан домэйн нэрийн дор хэдэн ч и-мэйлийн хаягтай болж болно.

Домэйн нэрийг хэрхэн оновчтой сонгох вэ?
Сайн домэйн нэр нь ихэвчлэн доорхи хэмжvvртэй байдаг.
  • Нэр богино байх
  • Танай компанийн нэр буюу тvvний товчилолыг тусгасан байх
  • Танай компанийн тухай хэрэглэгчийн ойлгосноор тусгах
  • Мєн vйлдвэрлэн гаргадаг бvтээгдхvvний нэр байж болно. Жишээ нь: http://www.labour.mn
Бие даасан Домэйн нэрээр вэб хуудсаа байрлуулах, MongoliaOnline тєв дээр вэб хуудсаа байрлуулах 2 хоорондоо ямар ялгаатай вэ?
  • URL (Uniform Resource Locator)-ийн хувьд ялгаатай. Бие даасан хаяг нь http://www.танайбайгууллагын нэр.mn , MongoliaOnline тєв дээр байрлуулахад http://www.mol.mn/танайбайгууллагыннэр байдлаар харагдана.
  • Эрэл компанийн тухай мэдээллийг хүмүүс хайхдаа ихэвчлэн http://www.erel.mn гэж хайх ба http://www.mol.mn/erel гэж бараг хайхгүй. Үүгээрээ бие даасан домэйн хаяг давуу талтай.
  • Вэб байрлах талбарын хувьд ялгаатай. Бие даасан домэйны хувьд 30-300 МВ, харин MongoliaOnline тєв дээр байрлуулахад нийт талбарын хэмжээ 5 MB байна.
  • Бие даасан домэйнтэй болсон тохиолдолд єєрийн домэйн нэрийн дор хэдэн ч и-мэйл хаягтай болно. Харин MongoliaOnline тєв дээр байрлуулахад ийм боломж байхгїй.


Миний авах гэж байгаа Домэйн хаяг бvртгэгдсэн эсэхийг яаж мэдэх вэ?
Үvнийг мэдэхийн тулд та http://www.nic.mn вэб сайт руу орж єєрийн авахыг хvссэн домэйн нэрээ бичиж єгєєд Check it товчийг дар. Хэрвээ таны авахыг хvссэн нэр бvртгэгдсэн байвал "Sorry, bluesky.mn is taken. Click on the link to see who owns this name." Гэсэн тайлбар гарах ба бvртгэгдээгvй байвал "Please press Buy Now to continue registration with the Domain(s) selected" гэсэн тайлбар гарах ба Buy Now товчийг даран гарч ирэх бvртгэлийн хуудсыг бєглєн Submit товчийг дараарай. Ингээд таны домэйн нэр бvртгэгдэнэ.

Domain Name - Домайн нэр


Домэйн нэр гэдэг нь хостын хаягыг үсгийн дарааллаар илэрхийлэхийг хэлнэ. Домэйн нэрийн тусламжтайгаар тухан хоструу IP хаягаар биш домэйн нэрээр хандах боломжтой болно гэсэн үг. Домайн нэр нь уруугаа харсан модтой адил бүтэцтэй.
Модны орой нь үндсэн (root) түвшинг илэрхийлнэ. Үүнд .com, .net, .org гэх мэт. Дараагийн түвшин нь таны гол-түвшин домайныг агуулдаг. Өөрөөр хэлбэл
google.com-ийн google гэсэн хэсэг нь com root домэйн нэрийн дэд домэйн нь. Энэ түвшинээс доорх дараагийн түвшин www.google.com-д шилжинэ. www нь google.com-ын дэд домайн болно. Дэд домайныг тухайн домэйн дотрох дэд директор гэж ойлгож болно. Дэд домайн бүр DNS зон (zone) файл болон веб серверийн тохиргооны файлууд тодорхойлогдсон байх ёстой. Дэд домайнд www эсвэл ftp зэрэг үйлчилгээний нэр оруулах шаардлагагүй.
Одоо үүнийг зургаар илэрхийлбэл:
Description: C:\Documents and Settings\kane\Desktop\diplom\pictures\dns-1.png
  Domain Name System (DNS )
DNS-Түүх
Домайн нэрийн систем (Domain Name System) нь 1984 онд системийн нэрийн маргаанд Paul Mockape-tris гэдэг хүн DNS-ыг боловсруулсан. Энэ үед сүлжээнд бүртгэгдсэн домайн нэрүүд, тэдгээрийн IP хаяг бүрийг бичсэн энгийн хүснэгтийг зохиогоод хэрэглэж байсан байна. Үүнийг Stanford-ын судалгааны хүрээлэнгийн Сүлжээний Мэдээллийн Төв (SRI-NIC) хөтөлж байсан бөгөөд тухайн үед системийн администраторууд шинэчлэсэн хүснэгтийг татан аваад өөрийн серверээ шинэчилэх замаар ашигладаг байжээ.
Хожим Интернет гарснаар энэ хүснэгтийг зохицуулахад төвөгтэй болсон. Харахад энгийн ажиллаж байгаа боловч шинээр мэдээлэл автоматаар дамжуулах, нэр бүтээхэд зохицуулалт байгаагүй. Энд Mockapetris гэгч гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр аль ч серверт мэдээлэл хадгалдаггүй системийг боловсруулсан. Сүлжээгээр агуулга нь тархсан учраас ийм төрлийн баазыг хуваарилагдсан (distributed) бааз гэдэг. Ийм баазыг хязгааргүй өсөхийг зөвшөөрдөг. Тэрээр уг системээ Domain Name System буюу домайн нэр олгох систем гэж нэрлэсэн.
Domain Name System     
Domain Name System нь домайн нэрийг IP хаягт хөрвүүлэх үүрэгтэй.
Домайн нэр нь HTTP, mail, FTP зэрэг веб үйлчилгээнд хэрэглэгдэнэ. Домайн нэр нь netsol.com эсвэл directnic.com гэх мэт дугаар гаргагч эсвэл домайн бүртгэгчээр бүртгэгддэг. Домайн нэрэнд хувийн мэдээллээ та өөрийн домэйн нэр бүртгэгчдээ бэлдэж өгдөг бөгөөд дараа нь тэр үндсэн DNS сервер (root DNS server)-т хадгалагддаг. Тухайн домэйнын эзэмшигч, түүний хаяг, утас гэх мэтийн мэдээлэл нь дэлхий нийтэд ил байх ёстой байдаг. Домэйн нэрийн сервер нь домэйний талаарх мэдээллийг дэлхий даяарх бусад DNS серверүүдэд тараах үүрэгтэй. Үүнийг тараах (propagation) гэж нэрлэдэг. DNS тараах нь администраторын тохируулсан цагийн зоноос хамаарч 24-48 цагийн хооронд хийгддэг.
Та өөртөө эсвэл FTP үйлчлүүлэгчдээ домайн нэр өгөхөд таны компьютер зохих IP хаягт серверийн анхны нэрийг асуудаг. Хэрвээ таны сервер энэ домайн нэрийг хүссэн хэвээр байгаа бол сервер домайн нэрийг өөрийн кэш ойд байрлуулах ба хадгалагдах хугацааг (long as the time to live) дуусаагүй бол шаардагдах IP хаягт хариулдаг. Хэрвээ таны сервер нь домайн нэрэнд хүсэлт тавиагүй бол DNS сервер resolver гэж нэрлэх функцүүдийг ашиглан шаардагдах хаягийг байрлуулах оролдлого хийдэг.
Энэ нь өгсөн домайнд ямар шаардагдах IP хаяг байхыг асуух замаар гүйцэтгэдэг. Хэрвээ уг сервер хариултанд алдвал, DNS сервер хариулт олдох хүртэл өөр серверээс хайна. Хэрвээ хариулт өгөх өгсөн хугацаанд хариулт өгөөгүй бол хүсэлт гаргаж байгаа үйлчилгээний программ нь хүсэлт завсарласан тухай мэдээллийг дэлгэцэнд гаргадаг. Хэрэв ингэсэн тохиолдолд болон та домайнаа мэддэг бол таны DNS алсын серверээс хайх хүртэл та оролдлогыг үргэлжлүүлж болно. Хэрэв домайн хүчингүй бол та азгүй нэгэн болох  бөгөөд хожим дахин оролдох хэрэгтэй болно. Серверт домайн нэр авах хэсэг дараах 4 хэсгээс бүрддэг.
  • Толгойн хэсэг - Энэ хэсэг нь алдаанууд, флагууд болон бусад холимог тохиргоог агуулна.
  • Асуултын хэсэг - Энэ нь хүссэн домайн нэрийг агуулна.
  • Зохиогчийн    хэсэг - Энэ    нь   асуултанд    хариулах   боломжтой серверүүдийн нэрийг агуулна
  • Нэмэлт мэдээллийн хэсэг - Энэ нь хүссэн домайн нэртэй холбоогүй бөгөөд нэмэлт туслах мэдээлэл агуулна.
Одоо хэрхэн DNS түүний хүсэлтийг боловсруулдаг талаар үэье. Хэн нэгэн домайн нэр хүсэхэд мэдээлэл нэрийн серверт дамжигдана. Хэрвээ нэрийн сервер хариулахгүй бол нэрийн өөр серверээс асууна. Хоёр дахь нэрийн энэ сервер дараах 2 хариуны аль нэгийг буцааж илгээдэг. Үүний нэг нь таны хариулт (жинхэнэ IP хаяг домайнд шийдэгдсэн), нөгөө нь зохиогчийн хэсгийн хариулт (хариулах нэрийн бусад серөерүүдийн жагсаалт) болно. Хэрвээ танай эх DNS сервер хариулт хүлээн авдаггүй бол энэ нь эдгээр сервер бүртэй холбогдохыг оролддог ба шаардагдах хариултыг хайдаг. Хэрвээ хариу ирэхгүй бол эдгээр серверүүд дэхь шинэ заавар ашиглан гүнзгий ухаж хайдаг Голдуу таны DNS эхний оролдлогоор жинхэнэ хариугаа эргүулэн хүлээн авдаг Хэрвээ хариултыг authoritative source гэсэн флагтай эргүүлэн хүлээн авсан бол таны DNS еөрийгөө автоматаар шинэчлэдэг ба DNS дахин уг процессыг хийдэггүй. Хэрвээ ижил домайныг өөр хүсэлт хийсэн бол уг газраас хүсэлт ирээгуй учраас authoritative source флагтай хариу өгөхгүй.
Тодорхой нэг домайны тухай мэдээлэл хайдаг олон янзын хэрэгслүүд байдаг. Linux-ийн түгээмэл нэг команд бол dig юм. Өмнөх лавлагаанд IP хаяг эсвэл хост нэрэнд эориулж нөөцлөдөг server параметрыг бичилгүй хоосон орхисон. Харин нэр болон type-ийн анхны утгыг зааж өгсөн. Туре-д MX, SIG, MB, CNAME, ANY зэрэг бусад утгыг хэрэглэдэг. Та мөн эргүүлэн DNS-ыг dig командаар хайлгаж болно. Та dig -x команд ашиглан dig -x ipAddress оруулбап IP шийдвэрлэсэн анхны домайнтой хариуг хүлээн авна. Лавлагааны терөлд нэмж хэлэхэд сервер эсвэл домайн нэрийн тухай тодорхой мэдээпэл авахад зориулсан 40 гаруй сонголт байдаг. Хамгийн сонирхолтой, их хэрэглэгддэг DNS бичлэгийн төрөл бол: A record, MX record, CNAME record юм.
  • “А” бичлэг нь хаягыг заадаг. А бичлэг нь ганц нэрийг ганц дугаарт харгалзуулдаг. Энэ нь нэг-ээс-нэгт гэсэн зарчимтай гэсэн үг. www.domainname.com гэсэн домэйныг 65.58.74.120 гэсэн хаягт дан ганц харгалзуулна гэсэн үг. Энэ зураглал нь үргэлж one-to-one гэсэн үг биш.
  • “МХ” Mail eXchanger гэсэн үг. МХ бичлэг нь өгөгдсөн домэйнд зориулсан мэйлыг handle хийдэг бусад компьютеруудыг тодорхойлдог. Утасны дуудлагатай ижил: Үндсэн МХ нь таны гэрийн утас. Хэрэв та түүнд холбогдож чадахгүй бол түүний pager(2 дахь утас)-нд эсвэл гар утасруу холбогдохыг оролдоно. Хэрэв домэйн MX жагсаалтанд байхгүй бол A жагсаалтанд буй бичлэг хэрэглэгдэнэ.
  • CNAME нь Canonical Name гэсэн үг. Компьютерийн хариулдаг бусад нэрийг тодорхойлдог. Та веб сервер, FTP сервер, мэдээ, IRC, бусад үйлчилгээг эрхэлдэг том компани мэт харагдахыг хүсэж байлаа гэж бодъё. Та өөрийн ганц компьютердээ зориулан CNAME-үүдийг тоог тохируулж өгнө.            
    www.yourdomainname.net, ftp.yourdomainname.net,          irc.yourdomainname.net,       bbs.yourdomainname.net гэх мэт. Компьютер тухайн компьютеруудыг нэг л удаа ажиллуулна.

   Dynamic DNS (DynDNS)

·         DynDNS гэдэг нь name server дээрх домэйн нэрийн мэдээллийг тухайн цаг мөч бүр шинэчлэгдэн байх боломжийг олгодог. DynDNS-ыг ихэвчлэн динамик ip хаягтай компьютерт интернет домэйн нэрийг онооход хэрэглэгдэг. Энэ нь тухайн машин нь интернет-д байрлаж буй бусад веб сайтуудруу тэднээс аливаа нэгэн IP хаяг шаардалгүйгээр холболт тогтоох боломжийг олгодог. Олон тооны хэрэглэгчид бүхий ISP компаниийн хэрэглэгчид динамик IP-тай ашиглаж байгаа тохиолдол компьютер дээр
ихэвчлэн сервер програм ажиллуулдаг.  DynDNS-ийг хэрэгжүүлэх гэдэг нь ховор тохиох богино хугацааны мөчлөгт домэйн нэрийн хамгийн их “caching time”-ийг зайлшгүй тохируулж өгөх шаардлагатай. Энэ нь интернетэд буй бусад node-уудад хуучин хаягаас ангижрахад нь саад болдог.  Тиймээс тэдгээр нь шинэ холболт болгонд Domain Name Server-тэй ердийн байдлаар холбогдож байдаг.
·         DynDNS нь Active Directory-ийн салшгүй нэг хэсэг юм. Домэйн контроллерийн зайлшгүй нэг хэсэг нь  домэйнд буй компьютерууд өөрсдийн SRV бичлэгийн сангаа DNS-д бүртгүүлэх явдал бөгөөд ингэснээр тэд бусдыгаа хайж олж чаддаг.   

Яагаад Dynamic DNS

Онол ёсоор бол 2-ын 32 зэрэг буюу 4 тэрбум орчим боломжит IP хаяг интернет-д байрлаж байгаа. Гэвч амьдрал дээр харахад эдгээрээс маш олон нь үр дүн муутай байдлаар зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл зохицуулахад хялбар бус болсон. Энэ нь олон жилийн өмнөх үр дүнгүй хуваалтаас үүдэлтэй. Зарим газрууд, жишээ нь MIT боловсролын байгууллага олон сая тооны, өөрөөр хэлбэл тэдний хэзээ ч хүрэхээргүй тооны IP хаягыг эзэмшдэг. Гэвч чухамдаа тэднээс эдгээр хаягыг буцаан авах нь амьдрал дээр боломжгүй болсон. (IP замчлал бол үнэн хэрэгтээ маш аюултай зүйл.) Ингээд ойрын жилүүдэд IPv6-ын үе гарч ирж IP хаягын тоог 2-ын 128 зэрэгт тоонд хүргэж чадсан. Энэ нь хүн бүр, тэдний хэрэглээний үндсэн хэрэгсэлүүдэд IP хаягыг хангалттай хуваарилж болохоор болсон. Гэвч .....          
Энэ нь хамгийн багадаа компьютерийн хамаатай тоо хүртэлх тооноос илүү олон тоо үүснэ гэсэн үг. (Үндсэндээ dotted quad хаягын 4 хэсгийн хэсэг бүр нь зөвхөн 0-с 255 хооронд байдаг.) Ухаалаг бус техникийн хязгаарлалт нь эдгээр хаягуудын маш олныг идэж орхино; хуучны загварын шийдэл нь мөн бас хороож орхино, ингээд тэдний маш олон нь аль хэдийн хэрэглэгдсэн гэсэн үг. Энэ нь Internet хаяг тодорхой заагтай, нөөцийн хувьд хязгаартай, зарим нэг талаар болгоомжтой зөв шийдлээр авч явах хэрэгтэй гэдгийг бидэнд хэлж өгч байна. “Ямар нэг ISP, Co.,Ltd” компани Dial-Up үйлчилгээ үзүүлдэг ба 1 айлаас дунджаар сард 20 доллар Dial-Up холболтонд авдаг гэж үзье. Тэд 3 мянган хэрэглэгчтэй, гэвч тэд ямар нэг хугацааны агшинд бүгд online байх нь ховор. Тэдний 500 нь нэг дор online байх магадлалтай. Тиймээс тухайн ISP телефон шугам бүрд IP хаяг оноохын тулд мөн цаашдын өсөлтийг тооцож үзээд тухайн ISP-д 600-700 IP хаяг байхад хангалттай.
Эсвэл Cable Modem-ийн үйлчилгээ үзүүлдэг “CableBig Co.,Ltd” ISP компани байлаа гэж үзье. Энэ тохиолдолд cabel modem нь хэзээ ч online байх хэрэгтэй ба энэ нь broadcast-аар нээлттэй хаягын хүсэлт илгээдэг, ингээд тэдний оффист буй компьютер эцсийн хариултыг илгээдэг. Cable modem-ийн хаяг ихэвчлэн “түрээс”-ийн байдлаар тодорхойлогддог ба энэ нь байрнаас өрөө түрээслэж байгаа юм шиг зарчмаар ажилладаг – та тухайн хаягыг авахын тулд тодорхой хугацааны баталгаа гаргаж өгдөг. Гэвч бүх гэрээ дууссаны дараа таны байшингын эзэн (ISP) таныг байрнаасаа гаргаж магад, тэгээд шинэ өрөө (IP хаяг) буюу байрны түрээсийн жагсаалын эцэст аваачна. (Түрээс нь ихэвчлэн сүүлийн хэдэн өдөр, зарим үед хэдэн цаг байна). Түрээсийн жагсаалын эцэст буй ч та шинэ түрээсийн чадварлаг гэрээ хийж болно. Гэвч та үүнд итгэлтэй байх хэрэггүй.
Тиймээс хүн болгон өөрийн гэсэн IP хаягтай байж чаддаггүй. Таны ISP, кабел компани, эсвэл хэн нэгэн танд dedicated хаяг түрээслэж магадгүй, гэвч тэд таниас тухайн хаягыг онцгой асрамжлахыг хүснэ. Тийм боловч энэ нь тэд танд туслаж чадахгүй эсвэл ирээдүйд туслахгүй гэсэн үг биш..
Хэрэв таны телефон утасны дугаар өдөрт 2 удаа өөрчлөгддөг бол тань руу хүн залгахад хэцүү байна. Азаар бүх гэрийн хэрэглэгч нар үүнд санаа зовох хэрэггүй болсон ба Dynamic DNS үүнийг шийдэж өгч чаджээ. Хэрэв та зөвхөн online байхыг хүсч байвал, и-мэйл шалгах, зарим веб сайтыг үзэх, зарим тоглоом тоглохыг хүсч байвал таньд тусгайлсан хаяг хэрэггүй болсон гэсэн үг. Та холбогдох болгондоо шинэ хаяг авах болно, та удаан хугацаагаар үлдсэн ч бүгд таньд зориулагдсан байна.
Хэрэв та BBS, Web Server, эсвэл бусад үйлчилгээнүүдийг өөрийн компьютер дээр суулгахыг хүсвэл таны IP хаягын өөрчлөлт нь хамгийн том проблем болно. Dynamic DNS үйлчилгээг нэвтрүүл. Тэд хуучин төрлийн утасны оператор шиг үйлчилгээ үзүүлдэг: бусад хэрэглэгч операторлуу залгаад таньтай ярихыг асуухад таны байнгын өөрчлөгдөх утасыг тухайн агшинд хэд байгааг хэлж өгнө. Таны компьютер байнгын online байгаа үед та DynDNS серверт одоо хэрэглэж буй хаягаа хэлж өгдөг.

  Dynamic DNS-ийн төрлүүд
DynDNS гэдэг нэр томъёо нь DNS клиентийн оролцоотойгоор DNS-ийг өөрчлөх гэсэн утгыг илэрхийлэгдэж болно. Жишээ нь, DynDNS үйлчилгээ үзүүлдэг олон тооны арилжааны ба арилжааны буй DynDNS провайдерууд. Хэрэглэгчдээр хийгдсэн update нь RFC 2136 эсвэл RFC 2845 гэсэн тодорхойломжид байдаг. Ddclient програм, жишээ нь Dynamic DNS провайдерийн серверлүү HTTP GET хүсэлт илгээгээд хариуд нь DNS update-ээ авдаг.
·         DynDNS үйлчилгээ нь төрөл бүрийн DNS хостинг үйлчилгээ бүхий томоохон хэмжээний байгаа ба уг үйлчилгээ нь IP хаягуудыг өгөгдлийн сандаа хадгалах ба хэрэглэгчдиддээ серверийн IP хаяг хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх үед update мэдээллийг илгээх зорилгоор client програмаар хангадаг. Олон тооны рутер ба бусад сүлжээний төхөөрөмжүүд энэ онцлогыг агуулсан байдаг. Анхны DynDNS дэмжин ажиллаж чаддаг байсан рүтер бол UMAX Ugate-3000 байсан юм. Уг төхөөрөмж нь 1999 онд үйлдвэрлэгдсэн ба TZO.COM-ийн DNS үйлчилгээг дэмжин ажилладаг байв.

·         DynDNS нь мөн түүнчлэн RFC 2136 тодорхойломжоор тодорхойлогдсон, nsupdate хэрэглээгээр биелэгдсэн протоколд шууд хандаж чаддаг. DNS update нь аюултай байж болдог, TSIG нь HMAC-MD5 hash key-г ашиглан DNS серверд DNS update-ийг илүү баталгаатай update-ийг хийхэд ашиглагдаж болно. Дутагдал нь гэвэл DynDNS нууцлаг байдлыг хангахын тулд уг key нь клиент бүр дээр суулгагдсан байх шаардлагатай байдаг. GSS-TSIG-г дагнан хөгжүүлэлт дээр Microsoft дагнан ажилладаг. Энэ нь баталгаажилтыг хангахын тулд Kerberos-ийг ашигладаг байна. Ингэснээр hash key-г гараар суулгах явдлаас ангижирсан. GSS-TSIG нь анхнаасаа зөвхөн RFC 2845 тодорхойломж дахь TSIG баталгаажуулалтын аргаар дэмжигдэхээр бүтээгдээгүй бөгөөд баталгаажилт хийхдээ BIND version 9.5 дээр тулгуурласан Microsoft Windows 2000, Windows XP, and Windows 2003 хувилбаруудыг дэмжин ажиллахаар гарч ирсэн стандарт юм. Microsoft DNS нь бусад үед BIND 8.2.2 хүртэлх хувилбаруудтай бүхлээрээ зохицон ажиллах чадвартай ба Microsoft нь BIND дээр хэсэг хугацааны мэдээлэлтэй бол Windows DNS нэрийн зайтай зохицон ажиллах чадвартай.


 Active Directory  ба DynDNS

Олон тооны бүртгэл нь өөрсдийн DNS өгөгдлийн сандаа хүрэх замыг яаж олдог вэ..          
Жирийнээр хариулбал систем администратор гараар эдгээрийг оруулж өгнө. Хэрэв та Active Directory-с хамаарсан бүртгэлийн тоо, тэдний өөрчлөлтийн хурдыг сонирхож байвал энэ нь бодит хариу биш юм. Ялангуяа та мэдээж DNS-д бүртгүүлэхийг хүссэн бүх хэрэглэгчдийг сонирхож байвал (Windows 2000, Windows XP Professional).   
Эндээс харахад тодорхой шийдэл бол автоматчлалыг олох явдал. Ингээд аз болоход Dynamic DNS бидэнд бий. Энэ стандарт бол тэдгээр нь өөрийн DNS бичлэгийг серверийн өгөгдлийн санруу автоматаар хуулах боломжийг олгодог систем юм. Жишээ нь шинээр суулгагдсан Windows 2000 өөрийн IP хаяг, бас өөр дээрээ ажиллаж буй ямар нэг үйлчилгээний SRV бичлэгээ DynDNS-д бүртгүүлнэ. Гар ажиллагаа хэрэггүй. Хоёрдугаарт энэ нь хүндрэл бас бий: DynDNS нь нууцлалын дутагдалтай асуудалтай. Тиймээс өөрийн сонголтууддаа энгийн хязгаар тавьж өгсөн байх хэрэгтэй ба хэрэв та DynDNS-ыг өөрийн Интернет DNS серверээр тавих гэж буй бол болгоомжтой үнэлэх хэрэгтэй.                
Гэхдээ болгоомжтой – DynDNS Active Directory-д хамааралтай үнэхээр life-safer ба асуудлууд нь үргэлж ажиллах нөхцлийн эргэн тойронд тулгарч байдаг. Санал болгоход,  Windows 2000 DynDNS серверийг ямар нэг гуравдагч талын бүтээгдэхүүний оронд хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр серверүүд нь үүссэн DNS дэд бүтэц дотор үнэхээр бүрдэж ажиллаж чадна. Зөвхөн Windows 2000, XP, бусад Active Directory системүүд нь DDNS серверүүдийг хэрэглэж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Онолын хувьд та мөн non-dynamic DNS сервер хэрэглэж болно. Гэвч та үнэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа бол энэ нь зөвлөгчийн зүгээс дэвшүүлэгдэж байгаа санал юм.                 
DynDNS-ыг түшин ажиллаж буй Active Directory нь дараах илэрхий утгатай: Active Directory ашиглаагүй Windows 2000 сервер нь аливаа проблемгүйгээр ямар нэг DNS сервер ашиглаж болно. Гэвч хэрэв яг үүнтэй адил машин дээр Active Directory домэйн суулгагдсан байвал, та үүнийг Active Directory домэйны DynDNS серверүүдрүү заалгах хэрэгтэй.     
Ихэнх тохиолдолд өмнөх DNS тохиргоо хадгалагдсан байдаг. Энэ нь NT 4 DC – с Windows 2000 руу upgrade хийхэд ихэвчлэн тохиолддог. Яагад гэвэл өмнөх DNS сервер нь DynDNS-ыг дэмждэггүй ба upgrade хийгдсэн Windows 2000 домэйн контроллер нь эднийг өөртөө бүртгэж авч чаддаггүй. Ингэсэн тохиолдолд Active Directiry DC нь алдааны мессежийг Windows event log дээр заасан байдаг. Хэдийгээр тийм боловч ихэнх хэрэглэгчид (бас ихэнх админууд) эдгээр мессежийг хардаггүй ба энэ алдааг зөв тайлбарлаж чаддаггүй. Нэг удаа DNS проблем тэр хэвээрээ үлдвэл жинхэнэ бодит проблем тулгарлаа гэсэн үг. Active Directory нь алдагдсан DNS-ыг засах функцгүй байдаг учраас амин чухал recource-д аюултай учруулдаг.                                    
Харамсалтай нь Windows 2000 сервер нь Active Directory-ийн нууцлалын асуудал дээр асуудалтай байдаг. Жишээ нь authentication, тиймээс систем зэргээ тодорхойлохын тулд ажиллаж байгаа. Тийм ч гэлээ бүх цэвэл Active Directory функцууд унахад Windows Event log түргэн хугацаанд хангалттай олон тооны алдаануудын мессежээр дүүргэж байдаг. Хэрэв энэ тохиолдолд AD DC-г нэмэлтээр суулгахыг хүсвэл энэ нь бүтэлгүйтнэ – дахин маш нууцлагдмал, ойлгоход хэцүү алдааны мессеж бий болно. Энэ тохиолдолд алдаа нь домэйн байхгүй байгааг хэлж өгдөг – гэвч гайхалтай нь дэлгэцэнд домэйн байгаа мэтээр харагдаж байдаг. Энэ нь таныг эргэлзээнд оруулна.                                               
Мессеж буруу тохируулагдсан DNS эсвэл дутуу бичлэг байгааг цэврээр зааж багаа мэт байна. Ихэнх тохиолдолд алдагдсан DynDNS нь бүх алдааны үндсэн шалтгаан нь байдаг. Алдагдсан DynDNS эсвэл буруу тохируулагдсан DNS нь Active Directory installation-ны нэг гол төвөгтэй бэрхшээл болдог.                        
Үүнээс зайлсхийхийн тулд Active Directory-ийн номер нэг дүрмийг баримтлах хэрэгтэй: Анхны Active Directory серверээ суулгахаасаа өмнө ажиллаж буй DynDNS-ыг заавал суулгасан байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд та эсэргүүцээгүй л бол DNS сервер нь автоматаар суулгагддаг. Нэг удаа DNS сервер суусан бол Active Directory-д зориулсан DNS zone-ыг үүсгэх хэрэгтэй. DNS manager-ын тусламжтай үүнийг амархан хийж болно.  
Гэхдээ DNS сервер, DNS zone-ыг үүсгээд болчихлоо гэсэн үг биш. Дахин нэг дутагдал байнга илэрдэг - Ихэнх хүн тэдэнд үйлчилгээ үзүүлэгч компаны DNS серверлүү хэлбийдэг. Энэ нь Active Directory-ын хувьд зөв сонголт биш. Тиймээс та өөрийн хувийн DNS(DynDNS) ашиглахыг хүсэх нь зүйтэй.

2.1.5   DHCP ба Dynamic DNS
DHCP сервер нь DynDNS орчныг бүрдүүлэх боломжыг олгож өгдөг.            
DynDNS орчинд DHCP-г хэрэглэхийн тулд та DNS сервер дээр Dynamic Zone-г үүсгэн тохируулж өгөх хэрэгтэй.       
DynDNS сервер тохируулагдсаны дараа, DHCP сервер нь A-record updates, PTR-record updates, энэ хоёрыг зэрэг хэрэглэх, алыг нь ч хэрэглэхгүй байх вэ гэдэгыг шийдэж өгөх хэрэгтэй. Энэ нь client машин нь хэсэг бүлэг үүсгэж чадахуу, эсвэл бүгд тухайн ажлын хэсгийнх байх уу гэдэгээс хамаарна.         
·         Хэрэв client нь update үүргийг тарааж чадаж байвал серверийг PTR-record updates ба client-ыг A-record update-үүдийг хийдэг байхаар тохируулах хэрэгтэй
·         Хэрэв client нь 2 update-ыг 2ланг нь хийж чаддаг байвал ямар нэгэн тохируулга шаардлагагүй.
·         Хэрэв client нь update хийж чаддаггүй бол серверийг 2лангаар нь тохируулж өгнө.
DHCP сервер нь update шаардлагатай үед гараас дараах коммандуудыг хийх боломжийг олгож чаддаг. Тэдгээр нь:

updatedns
            (буруушаах хэрэгтэй.)          ямар нэг төрлийн update-ыг хийхэд зориулагдсан. Энэ нь
PTR-record ба A-record update-ыг үзүүлнэ.
updatednsA
          
A-record update хийхийг заах комманд.
updatednsP
            PTR-record update хийхийг заах комманд.

Дээрх "үгнүүд” нь DHCP серверт update шаардлагатай байгаа үед биелэх утгуудыг тодорхойлж байна. Тухайн коммандууд 4 ширхэг” %s”-ийг агуулсан байх ёстой байдаг. Эхний %s нь хостын нэр, дараагийнх нь домэйн нэр, гурав дахь нь IP хаяг, дөрөв дэхь нь түрээсийн хугацааг зааж өгдөг. Эдгээр нь DHCP action комманд-д эхний дөрвөн параметр байдлаар хэрэглэгддэг. DHCP action-д зориулсан үлдсэн хоёр параметр нь update record ба NIM update хийгдэх хэрэгтэй эсэхийг харуулдаг. Тухайлбал:

updatednsA "/usr/sbin/dhcpaction '%s' '%s' '%s' '%s' '%s' A NONIM"
                   # энэ нь зөвхөн A record гүйцэтгэх dhcpaction комманд 
updatednsP "/usr/sbin/dhcpaction '%s' '%s' '%s' '%s' '%s' PTR NONIM"
                   # энэ нь зөвхөн  record гүйцэтгэх dhcpaction комманд            

updatedns "/usr/sbin/dhcpaction '%s' '%s' '%s' '%s' '%s' BOTH NIM"
                     # энэ нь дээрх 2 record ба NIM update-ыг гүйцэтгэх комманд




DHCP сервер нь мөн түрээсийн хугацаа нь дууссан эсвэл гэрээ цуцлагдсан үед DNS бүртгэлийг хасах коммандуудтай.

releasednsA
           
A-record устгана
releasednsP
           
PTR-record устгана
removedns
           
2 record төрлийг 2ланг устгана

Дээрх DHCP remove коммандууд нь DHCP action-той төстэй. Гэвч 3 параметртэй:
1.      IP хаяг нь коммандын мөрд %s байдлаар тодорхойлогдоно.
2.      Бичлэг бүр устана (A, PTR, NONE, эсвэл 2лаа)
3.      NIM update хийгдсэн байх хэрэгтэй эсэх (NIM эсвэл NONIM)

Жишээ нь :
releasednsA "/usr/sbin/dhcpremove '%s' A NONIM"
                     # энэ нь зөвхөн A-record-ын DHCP remove комманд 
releasednsP "/usr/sbin/dhcpremove '%s' PTR NONIM"
                     # энэ нь зөвхөн PTR-record-ыг гүйцэтгэдэг комманд 
removedns "/usr/sbin/dhcpremove '%s' BOTH NIM"
                     # энэ нь A-record, PTR-record ба NIM update-уудыг гүйцэтгэдэг комманд
 
 
DHCP ба DHCP remove скриптүүд зарим параметр шалгалтыг гүйцэтгэдэг. Тэгээд nsupdate-ыг дуудаж ажиллуулдаг. Уг update нь бусад үйлдлийн системүүд ба OS/2 DynDNS серверүүдтэй хамтран ажилладаг байхаар хийгдэнэ. 
NIM Interaction нь нэрийн update шаардлагагүй ба DHCP сервер нь гүйцэтгэлийг өсгөж, DNS update тохиолдсон алдааг засах боломжийг бий болгохын тулд DHCP daemon ба nsupdate комманд хоёрын хооронд socket дамжууллыг хэрэглэдэг байдлаар тохируулагддаг. Энэ сонголтыг тохируулахын тулд updateDNSA, updateDNSP, releaseDNSA, эсвэл releaseDNSP комманд нь nsupdate_daemon-г эхний иш татсан үг байхаар тодорхойлсон байх ёстой. энэ update-д зориулагдсан параметр ба флагууд нь nsupdate коммандаар зөвшөөрөгдсөнтэй ижил байна. Дараахь хувьсагч нэрүүд нь орлож чадна. 




$hostname
DNS update дээрх клиентийн хостын нэрээр орлуулагдан эсвэл DNS шилжүүлэхийн тулд хостын нэр урьдчилан клиенттэй холбогдсон байна.
$domain
update хийгдэхийн тулд эсвэл DNS шилжүүлэхийн тулд урьдчилан хэрэглэгдсэн клиентийн хостын нэрийн домэйн нь DNS домэйнээр орлуулагдана
$ipadress
DHCP клиентийн нэрээс холбоотой ба холбоогүй байгаа IP хаягаар орлуулагдана.
$leasetime
lease time-аар орлуулагдана (секундээр).
$clientid
DHCP клиент адилтгалын төлөөлөх цуваагаар (string) орлуулагдана эсвэл техник хангамжийн төрлийн хослол ба BOOTP клиентэд зориулсан техник хангамжийн хаягаар.
Жишээ:



updateDNSA "nsupdate_daemon -p 9.3.149.2 -h $hostname -d $domain
 -s"d;a;*;a;a;$ipaddress;s;$leasetime;3110400""
 
updateDNSP "nsupdate_daemon -p 9.3.149.2 -r $ipaddress
 -s"d;ptr;*;a;ptr;$hostname.$domain.;s;$leasetime;3110400""
 
releaseDNSA "nsupdate_daemon -p 9.3.149.2 -h $hostname -d $domain -s"d;a;*;s;1;3110400""
 
releaseDNSP "nsupdate_daemon -p 9.3.149.2 -r $ipaddress -s"d;ptr;*;s;1;3110400""

 

 Сервер талыг тохируулах арга зам

           

·         Berkeley Internet Name Domain (BIND) хэрэглэсэн Dynamic Host Configuration  Protocol (DHCP) сервер



·         Тухайн систем дээр хэрэглэгч root-ээр нэвтрэн орсон байх хэрэгтэй ба BIND 9 ба DHCP 3 багцыг суулгасан байх шаардлагатай. 

Ихэнх Linux системүүд нь BIND системтэй байдаг – DNS-ыг маш дэлгэрсэн хэрэгсэл юм. BIND нь үндсэн 3 бүрэлдэхүүнээс тогтоно:


named – BIND нэрийн сервер
хостын нэр ба IP хаягын асуултанд хариу өгдөг. Тохиргооны файл ба локал DNS өгөгдлийн сан дээр суурилдаг. Аль аль асуултанд нь хариу өгөх чадвартай ба бусад серверээс асууж тэдгээрийн хариуг нөөшлөх чадвартай.

3 түвшинд удирддаг - primary (master), secondary (slave) and caching. primary ба secondary name server-үүд нь caching name server ямар ч эрхгүй байгаа үед тэдгээрийн хувийн домэйнуудыг удирддаг. Учир нь тэдний бүх хариулт cache-лэгдсэн мэдээллээс ирдэг. 
 
Resolver library
Хостын нэрд тохирох IP хаягыг хайдаг. /etc/hosts.conf файлын тохиргооноос хамаарч ажиллана. Resolver сан нь /etc/hosts-аас зөвлөмж авдаг ба эсвэл DNS асуулт нь хостын нэрийг түүний IP болгон хөрвүүлэх үйлдлийг хийдэг. Resolver сан нь name server-үүдээс /etc/resolv.conf дотор жагсагдсан эсэхийг асуудаг.
 
DNS utility programs

Жишээ нь dig, хост, хэрэглэгч DNS database хүсэлт(forward/reverse хайлт) гаргахдаа хэрэглэж болох nslookup ба /etc/resolv.conf файл дотор жагсагдсан ямар нэг серверийн алдаа. 
DHCP нь динамикаар TCP/IP сүлжээний параметрийг компьютер дээр тохируулж өгнө.  DHCP нь динамик IP хаягууд ба TCP/IP сүлжээнүүдээр тохируулагдсан байх бусад сүлжээний мэдээлэл, жишээ нь нэрийн сервер, default gateway ба домэйн нэрүүд тодорхойлоход голчлон хэрэглэгддэг. DHCP сервер нь сүлжээний 67-р портыг чагнаж байдаг. 

Debian 5.0 Lenny дээр BIND 9-г хэрэглэн DNS сервер суулгах:

 

ü  Сүлжээний тохиргоогоо хийцгээе
# apt-get remove dhcp3-common
# nano /etc/network/interfaces
                         # This file describes the network interfaces available on your system
# and how to activate them. For more information, see interfaces(5).

# The loopback network interface
auto lo
iface lo inet loopback

# The primary network interface
auto eth0
iface eth0 inet static

address 10.10.2.99
netmask 255.255.255.0
network 10.10.2.0
broadcast 10.10.2.255
gateway 10.10.2.1
# dns-* options are implemented by the resolvconf package, if installed
dns-nameservers 10.10.2.99


ü  DNS query-нүүд нь BIND 9-д байрлах ба /etc/resolv.conf-д доорх nameserver-г зааж өгнө.
      
Nameserver 10.10.2.99

ü  Сүлжээгээ restart хийнэ.

# /etc/init.d/networking restart

1.      BIND 9 болон dnsutils-г суулгацгаая. DNSUTILS нь dig, nslookup болон nsupdate зэрэг DNS tools буюу DNS-ийн хэрэгсэлүүдийг багтаасан байдаг.
apt-get install bind9 dnsutils
2.      Та доорх тохиргоог сүлжээндээ тодорхойлж өгөх хэрэгтэй.
                  # nano /etc/bind/named.conf.options

               options {
               directory "/var/cache/bind";

               auth-nxdomain no;    # conform to RFC1035

allow-query { 10.10.2.0/24; } ; # DNS query-д зөвшөөрөгдсөн сүлжээ
               allow-transfer { none; } ;
   allow-recursion { 10.10.2.0/24; } ; # хэрэглэгчдийн resolve DNS query-нүүдийг хязгаарлах
               listen-on { 10.10.2.99; } ; # interface BIND 9 listens on
               forward only;
               forwarders {
               203.212.28.85; # Өөрийн ISP-ийн nameserver-үүдээ тодорхойлно.
               202.131.0.2;
               };
               };
              
               3.Authoratative DNS-г тохируулах
              
               Та доорх жишээн дэх ‘edu.mn’-г өөрийн бүртгүүлсэн домайн нэрээрээ 
               солиж болно.
              
               # nano /etc/bind/named.conf.local

               zone "edu.mn" {
               type master;
               file "/etc/bind/zones/edu.mn.db";
               };

               zone "2.10.10.in-addr.arpa" { //Таны reverse DNS зон
               type master;
               file "/etc/bind/zones/2.10.10.in-addr.arpa";
               };

   4.Шинэ зон нэмэх
              
               # mkdir /etc/bind/zones
               # nano /etc/bind/zones/edu.mn.db

               ;
               ; SOA
               ;
               $TTL    604800
   @               IN      SOA     ns1.edu.mn. (
                        2009052501      ; Serial number
                        7200            ; Slave refresh
                        3600                               ; Slave retry
                        604800          ; Slave expire
                        3600            ; Negative Cache TTL
                        )
               ;
               ; NS RECORDS
               ;
               @                            IN          NS                           ns1.edu.mn.
               ns1                          IN           A                           10.10.2.99
               ;
               ; MX RECORD
               ;
               @                            IN           MX      10              mail.edu.mn.

               ;
               ; A RECORDS
               ;
               www                      IN            CNAME                edu.mn.
               mail                        IN            A                           10.10.2.98
               debian                    IN          A                           10.10.2.97
              
   5.Reverse DNS зон зарлах

               # nano /etc/bind/zones/2.10.10.in-addr.arpa

               $TTL    1h
               @ IN SOA ns1.edu.mn.  (
                        0000000001;
                        1h;
                        15m;
                        2w;
                        1h
               )

                               IN    NS     ns1.edu.mn.
99                             IN    PTR    edu.mn.
   6.Chroot-ийн орчинг тохируулах

BIND 9 нь тусгай эхргүй хэрэглэгчээр ажилладаг ба үүнийг /var/lib/named рүү өөрчлөх.
              
               # nano /etc/default/bind9

               # run resolvconf?
               RESOLVCONF=yes
               # startup options for the server
               OPTIONS="-u bind -t /var/lib/named"

7. BIND 9-г chroot болгохын тулд дараах директоруудыг үүсгэх хэрэгтэй???
              
               # mkdir -p /var/lib/named/etc
               # mkdir -p /var/lib/named/dev
               # mkdir -p /var/lib/named/var/cache/bind
               # mkdir -p /var/lib/named/var/run/bind/run
              
               8. BIND 9-ийн тохиргооны директорыг /var/lib/named/etc-рүү зөөх

               # mv /etc/bind /var/lib/named/etc

               9. Шинэ байршил болон хуучин байршил 2-ийн хооронд линк үүсгэх
              
               # ln -s /var/lib/named/etc/bind  /etc/bind
              
               10.0 болон Random төхөөрөмжүүдийг үүсгэх
              
               # mknod /var/lib/named/dev/null c 1 3
               # mknod /var/lib/named/dev/random c 1 8
              
               11. Директоруудын зөвшөөрлүүдийг олгох
              
               # chmod 666 /var/lib/named/dev/null
               # chmod 666 /var/lib/named/dev/random
               # chown -R bind:bind /var/lib/named/var/*
               # chown -R bind:bind /var/lib/named/etc/bind

12. Init.d sysklogd startup script-ийг тодорхойлох хэрэгтэй ба ингэснээр чухал messages логуудыг мэднэ.

               # nano /etc/init.d/sysklogd
               SYSLOGD="-a /var/lib/named/dev/log"

               13. BIND 9 болон sysklogd-г restart хийнэ.

               # /etc/init.d/sysklogd restart
               # /etc/init.d/bind9 start

               14. DNS серверээ шалгацгаая.
              
               # dig @10.10.2.99 example.com

               ; <<>> DiG 9.5.0-P2 <<>> @10.10.2.99 edu.mn
               ; (1 server found)
               ;; global options:  printcmd
               ;; Got answer:
               ;; ->>HEADER<<- opcode: QUERY, status: NOERROR, id: 42726
;; flags: qr aa rd ra; QUERY: 1, ANSWER: 1, AUTHORITY: 2, ADDITIONAL: 2

               ;; QUESTION SECTION:
               ;edu.mn.                                IN           A

               ;; ANSWER SECTION:
               edu.mn.                                 3600       IN           A             10.10.2.99

               ;; AUTHORITY SECTION:
               edu.mn.                                 3600       IN           NS           ns1.edu.mn.
               edu.mn.                                 3600       IN           NS           ns2.edu.mn.

               ;; ADDITIONAL SECTION:
               ns1.edu.mn.                           3600       IN           A             10.10.2.99
               ns2.edu.mn.                           3600       IN           A             10.10.2.99

               ;; Query time: 0 msec
               ;; SERVER: 10.10.2.99#53(192.168.1.20)
               ;; WHEN: Sun Jan 11 07:53:47 2009
               ;; MSG SIZE  rcvd: 116

Мөн дэд домайн болон mail records буюу имэйл бичлэгүүдээ шалгах боломжтой.
dig @10.10.2.99 debian.edu.mn, dig MX @10.10.2.99 edu.mn
              
15.Reverse DNS-ээ шалгахдаа:

               # host 10.10.2.99
               99.2.10.10.in-addr.arpa domain name pointer example.com.







3 comments:

  1. Хэрхэн яаралтай хоосон Атмаар картыг яаж авах вэ .... хэдэн жилийн турш би маш ядуу, бухимдуу, зүрх нь эвдэрсэн байсан.
    би Job-гээ алдсан, хэн ч надад туслахад бэлэн байгаагүй, гэхдээ миний хувьд маш азтай, мэргэжлийн хакераас хоосон ATM карт авдаг байсан, энэ карт бусдын адил ажиллахгүй гэж бодож байсан, гэхдээ би зүгээр л оролдож үзсэн, шидэт гэх мэт сэрүүн байгаа бөгөөд ямар ч бөглөрөлгүйгээр энэ хоосон ATM картаар хангалттай мөнгө буцааж чаддаг.
    Энэ картыг надтай хамт авч явснаар би маш их баяртай байна. Би үргэлж мөнгөтэй болж, одоо би маш их баялагтай.
    Хэрэв танд орлогын асуудлыг шийдэхийн тулд бодит хоосон ATM карт хэрэгтэй бол өөрийн сайн дурын хакертай холбоо бариарай: rickatmcardoffer@gmail.com or whataspp_number +1) 6106343682.
    Дараа нь би одоо таашаал авч байна.
    Амьдралын төлөө Бурханаас илүү.

    ReplyDelete
  2. Энэ хоосон АТМ картын талаар би нэлээд удаан сонсож байсан бөгөөд миний эргэлзээ төрж байсан тул би огт сонирхолгүй байсан. Нэг өдөр би RICK HACKER WORLD хэмээх хакердсан залууг олж илрүүлтэл тэр үнэхээр сайн хийж байгаа юм. Буцаад буцаж ирэхэд би The Blank ATM картын талаар асуусан юм. Хэрэв энэ нь ажиллаж байгаа эсвэл Бүр Бүрэлдэж байгаа бол. Тэд надад Тийм гэж хэлсэн бөгөөд үүнийг картыг анзааралгүйгээр санамсаргүй мөнгө олох програмчлагдсан програм бөгөөд үнэгүй онлайн худалдан авалт хийхэд ашиглах боломжтой. Энэ нь цочирдом байсан бөгөөд би эргэлзээтэй хэвээр байв. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Үүнийг найдаж, залбирах нь хуурамч биш байсан. Нэг долоо хоногийн дараа би картаа аваад хамгийн ойрхон АТМ машиныг туршиж үзлээ. Энэ нь ид шид шиг ажилласан. Би 5000 евро авах боломжтой байсан. Энэ итгэмээргүй байсан. Одоогоор би ямар ч дарамт шахалтгүйгээр 100,000 еврогийн АТМ картыг захиалдаг. Би яагаад үүнийг энд илгээж байгаагаа мэдэхгүй байна, энэ нь санхүүгийн тогтвортой байдалд байгаа хүмүүст туслах болно гэж би бодож байна. хоосон АТМ миний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Хэрэв та тэдэнтэй холбоо барихыг хүсч байвал имэйл хаягаа эндээс авна уу: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +1 (519) 900 4925.

    ReplyDelete

  3. GET RICH WITH THE USE OF BLANK ATM CARD FROM
    (besthackersworld58@gmail.com)
    Has anyone here heard about blank ATM card? An ATM card that allows you to withdraw cash from any Atm machine in the world. No name required, no address required and no bank account required. The Atm card is already programmed to dispense cash from any Atm machine worldwide. I heard about this Atm card online but at first i didn't pay attention to it because everything seems too good to be true, but i was convinced & shocked when my friend at my place of work got the card from guarantee Atm card vendor. We both went to the ATM machine center and confirmed it really works, without delay i gave it a go. Ever since then I’ve been withdrawing $1,500 to $5000 daily from the blank ATM card & this card has really changed my life financially. I just bought an expensive car and am planning to get a house. For those interested in making quick money should contact them on: Email address : besthackersworld58@gmail.com or WhatsApp him on +1(323)-723-2568

    ReplyDelete