Monday, May 16, 2011

Network Internet


Хэрэглэгчийн зүгээс Internet-д орох боломжийг хэрхэн хязгаарлах вэ?
                                                                            
Ер нь хэрэглэгчийн зүгээс мэдээж маш олон аргаар Internet холболтыг тасалж болох боловч түүний Физик гэмтлийг (hardware situation) тооцохгүйгээр ердийн үндсэн тохиргоонуудыг ашиглаж хэрхэн сүлжээг таслах, холбогдохгүй байх боломжийг бүрдүүлэх вэ гэдэг нь тун сонирхолтой юм.
Орчин үед компьютэрийн сүлжээ нь физик нөлөөллөөс хамаарах хамаарал нь улам бүр багассаар байна. Оновчтой зөв тохиргоо хийх, сүлжээг гадны ямар нэгэн халдлагаас хамгаалах хийгээд орчин үеийн шинэлэг сүлжээний технологиудтай уян хатан ажиллаж байх чадвар нь маш чухал байдаг.

Энэхүү сэдвээр та windows2000 дээр Internet-д холбогдохгүй байх боломжийг мэдэж авах болно.
Та өөрийнхөө computer дээр administrator эрхээр орсон гэж цаашид үзэх болно.
Чухамдаа ингэж байж тохиргоог хязгаарлах илүү өргөн боломж танд бүрдэх болно.
Ер нь үндсэндээ доорхи аргуудаар хязгаарлаж болно.
  1. Таны wan сүлжээний software боломжийг бий болгож буй зүйл нь PCI Fast Ethernet Adapter юм. Манайд ихэнх үйлдлийн системүүдэд RealTek RTL 8139(A) PCI Fast Ethernet Adapter өргөн тархсан байдаг. Энэ device нь өөрийн гүйцэтгэх үүргээсээ хамаараад улам бүр боловсронгуй болж байдаг бөгөөд энэгүйгээр сүлжээ хэзээ ч биеллээ олохгүй.
Та control panel->Network and Internet connections->properties гэж ороод
Local area connections->properties гээд харахад General хэсэг дээр таны ашиглаж буй машины загвар нь харагдаж байгаа.
Та энэ adapter-ийн хэсэг рүү ороход доорхи цонх гарч ирнэ.
Үүний device usage хэсгийг disable болговол таны internet connection шууд салах болно. Хамгийн хялбар аргуудын нэг юм.
2. Өөр нэг арга бол үндсэн сүлжээний component-г ашиглаж internet connection-г зогсоох явдал юм. Ингэхийн тулд та  control panel->Network and Internet connections->properties гэж ороод Local area connections->properties гээд харахад доорхи цонх гарч ирнэ. Одоо энэ хэсэг дээр Internet protocol(TCP/IP) –г сонгохгүй орхивол таны connection internet-ээс сална. Учир нь бусад host-уудтай ойлголцох үндсэн хэлийг нь та хэрэгсэхгүй болгож байгаа явдал юм. Орчин үеийн бараг бүх computer-г багтаасан аварга том Wan уудад TCP/IP-г хэрэглэж байна.
3.Одоо Internet options тохиргоог авч үзье. Internet options руу ороход доорхи цонх гарч ирнэ.
4. Одоо computer-ийн өөрийнх нь server-ийг ашиглаж хаах аргыг авч үзье.
Ингэхийн тулд Control Panel->Administrative Tools гэж ороод Services-ийг сонгоход доорхи цонх гарч ирнэ. Эндээс DHCP Client services,Dns Client Service-ийг тус тус хаахад  мөн Internet-ээс сална.
Бусад Service-үүдийг хаах үед  хүндрэл гарч болох боловч цэвэр холбогдох горимд өөрчлөлт оруулж чадахгүй.
5.Дээрх тохиргоонуудаас гадна мөн системийн .DLL , Exe файлуудыг устгаж сүлжээний  resource-г үгүй хийснээр Internet-д орох боломжийг нэг мөсөн зогсоож болно.






















No comments:

Post a Comment