Monday, May 16, 2011

ICMP протокол


ICMP протокол
 ICMP(Internet control message protocol) нь датаграммын дамжууллын алдааг үүсгүүрийн чиглэлд буцааж дамжуулна.ICMP протокол нь хост ба рутерийн үндсэн протоколд хамаарна.IP холболтгүй, бодит биш дамжууллыг үүсгэдэг.Интернэт сүлжээний мэдээллийг хянах ICMP протокол нь сүлжээний түвшний интернэт протоколын хэрэгжилт ба IP багцыг боловсруулах явцад гарах алдааны мэдээлэл ба бусад мэдээллүүдийг эх үүсгүүр тал руу мэдээлэх зорилготой богино мэдээний багцын дамжууллыг хангаж өгнө.Датаграмм дамжигдаагүй бол үүсгүүрт мэдээлэл ирнэ.

Үүсгүүрт алдааны болон бусад хяналтын мэдээлэл илгээх боловч алдааг засварладаггүй.Алдааг засах процесс үүсгүүрт хийгддэг.Датаграмм эх үүсгүүрийн хаяг ба зөвхөн хамгийн эцсийн хүлээн авуурын хаягийг өөрийн багцад тэмдэглэдэг.Энэ нь засврын төхөөрөмжүүдийн хаягийг агуулдаггүй учир ICMP протоколийн зарчмаар мэдээллийг зөвхөн эх үүсгүүр луу дамжуулна.ICMP протоколыг RFC792 стандартаар зөвлөмжилсөн.Хэрэв рутерээс ICMP протоколоор хүрэх төгсгөл хүртэмжгүй (destination unreachable) богино багцаар дамжигдах мэдээг үүсгүүрт өгсөн бол энэ нь рутер багцуудыг төгсгөлийн очих талд дамжуулж чадахгүй.Ингээд буфер эх багцыг устгадаг. Очих талд хүртэмжгүй байх хоёр шалтгаан байдаг.
     1.Ихэнх тохиолдолд эх үүсгүүрт хост байхгүй хаягийг                
         зааж өгсөн.
     2.Зарим тохиолдолд рутер очих төгсгөлийн         
         төхөөрөмж хүртэл замчлалыг алдаатай хийдэг
Хүрэх төгсгөлийн хүртэмжгүй мэдээнүүдийн үндсэн 4 төрөл байна.
     1.Сүлжээний хүртэмжгүй: Багцын хаяглал эсвэл
         замчлалд алдаа гарсан
     2.Хост хүртэмжгүй: дамжууллын алдаа жишээлбэл                
         дэд сүлжээний маск алдаатай
     3.Протокол хүртэмжгүй: Очих зам багцанд заасан дэд
        сүлжээний протоколд тохирохгүй
     4.Порт хүртэмжгүй: Техник хангамжтай      
         холбоотой.TCP үзүүр эсвэл порт залгагдаагүй.
ICMP-ийн echo-request мэдээ нь PING коммандаар өрнөдөг ба энэ нь ямар нэг хостоос зангилаа хүртэл дамжуулал хүртэмжтэй үгүйг шалгана. Өөрөөр хэлбэл сүлжээний хүртэмжийг шалгана.
Харин ICMP-ийн echo-reply мэдээ нь зангилааны хүртэмжийг шалгана.
ICMP-ийн redirect(дахин чиглүүлэх) нь мэдээ рутерээс үүсгүүр чиглэлд муу үр ашигтай замчлалыг өрнүүлэх хүсэлтийн дохионы зорилгоор дамжуулдаг.
Эхлээд рутер  илүү сайн замчлалын протоколгүй бол зөвхөн дараагийн рутерийн хаягийг багцын фреймд тодорхойлогдоно.
ICMP time exceeded мэдээг рутерийн төхөөрөмж IP багцын талбарын утгыг тоо эсвэл секундээр хэмжих time-to-live талбарын битийн утга тэг болоход дамжуулдаг.
Time-to-live талбар нь багцыг цагираг топологитой сүлжээгээр тасралтгүй эргэлдэн дамжихаас сэргийлдэг.Энэ тохиолдолд рутер эх багцуудыг устгадаг.

ICMP мессеж
 ICMP мессежүүд нь RFC792 ба RFC950-д тодорхойлсон ба албадмал STD5-д хамаарна.ICMP мессежүүд нь IP datagram-үүдыг илгээдэг.IP header нь үргэлж 1-ийн протокол дугаартай,ICMP болон тэгийн үйлчилгээний өрлийг эзэлнэ.Энэ ICMP мессеж-ээр datagram-ийг бичихийн тулд алдааны кодыг багтаасан.Checksum энэ нь 16 битийг агуулах бөгөөд ICMP мессеж эхлэхдээ ICMP төрлийн талбарыг өөртөө агуулдаг.Data ICMP мессеж-д мэдээлэл багтдаг.Ердийн энэ нь үүсгэгдсэн ICMP мессеж-д жинхэнэ Ip мессеж-ийн хэсэг багтана.Өгөгдлийн цирт нь цөөн мессежтэй IP header length-ийг агуулсан IP datagram-ийн уртаар тодорхойлогдоно.







1 comment: