Monday, May 16, 2011

IP протоколууд


IP  сүлжээний өгөгдөл дамжуулалт ба алдаа хяналтыг хангах зарчмуудыг программ хангамжийн гүйцэтгэлээр хэрэгжүүлэх дүрмүүдийн нэгтгэлийг протокол гэнэ. Протокол нь сvлжээний төхөөрөмжvvдийн хоорондоо харилцах дvрэм юм. TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) нь хамгийн өргөн хэрэглэгддэг. Протокол нь фреймийн синхрончлол урсгалын хяналт, алдааны хяналт, хаяглалт, нэг хэлхээний хяналт ба өгөгдлийн шугамын удирдлага зэрэг дамжууллын шаардлагуудыг хангахаар зохиогддог. OSI загварын өгөгдлийн сувгийн түвшингээс дээшхи  5 түвшинд протокол хэрэгжинэ. Ерөнхий тохиолдолд протоколыг өгөгдөл дамжуулах зарчмын болон  өгөгдлийн боловсруулалтын гэж ангилдаг.

Стандарт протоколыг хэрэглээгээр нь de jure,de facto гэж 2 хуваадаг.
Протоколуудыг  1.Хэрэглээний чиглэлийн протоколууд
                           2.Системийн чиглэлийн протоколууд гэж ангилна.
Хэрэглээний протоколуудын төрөл:
1.Хэрэглэгчийн хэрэглээний программуудын ажиллагааны протокол (UDP)
2.Файл мэдээлэл дамжуулах ажиллагааны протокол (FTP)
3.Цахим шуудангийн мэдээлэл дамжуудах протокол (SMTP)
Системийн чиглэлийн протоколуудын төрөлд сүлжээний тоног төхөөрөмжүүдийн техник хангамжийн ажиллагааг зохицуулах протоколууд хамаарна. Аливаа өгөгдлийг дамжуулахад техникийн төхөөрөмж болон өгөгдлийн битүүдийн алдаа, боловсруулалт хийхэд битийн синхрончлол чухал үүрэг гүйцэтгэнэ. 
SON
2 байт толгойн мэдээлэл
128 байт өгөгдлийн тэмдэгт
Алдаа илрүүлэх 16 битүүд
 H.323 нь Олон Улсын Холбооны Зөвлөлөөс (ITU) 1996 онд баталсан IP буюу Интернэт протокол бүхий сүлжээн дээр видео хурал (videoconference) дамжих стандарт юм.
Анх уг стандарт нь аудио, видео болон өгөгдлийг зогсолтгүй дамжуулахад LAN буюу дотоод сүлжээ уг шаардлагыг хангаж чадахгүй учир үүнийг дэмжих замаар гарч ирсэн. Компьютер үйлдвэрлэгчид анхандаа уг стандартыг авч хэрэглэх нь эргэлзээтэй байсан хэдий ч одоо H.323 нь видео, аудио мөн өгөгдөл дамжуулахад тэрчлэн Интернэт протокол бүхий сүлжээн дээгүүр яриа дамжуулах (үоIP), Интернэтийн тусламжтайгаар утсаар ярихын тулд харилцан бие биетэйгээ холбогдоход ашиглагдаж буй гол стандарт болж байна. Мөн уг стандартыг өргөнөөр ашиглах болсон шалтгаан нь нэг цэгээс цэгт эсвэл нэг цэгээс олон цэгт хийж буй видео хурлын болон хуралд оролцож буй төгсгөлийн хэрэглэгчдийн ачаалал, аудио видеоны урсгал, зурвасын өргөнийг хянаж зохицуулахад байгаа юм.
H.323 нь ITU-гээс баталсан нилээн олон хэсгүүдээс бүрдэх мултьмедиа харилцан холболтын H.3x зөвлөмжийн нэг хэсэг нь бөгөөд хоёр болон түүнээс дээш тооны терминалын хооронд мөн сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд харилцан тогтсон мултьмедиа холболтын стандарт юм.
SIP-Session Initiation Protocol- Эхлүүлэх протокол (SIP) нь видео, яриа, чат ба виртуал бодит байдал зэрэг мултимедиа элементүүдийг хамруулдаг интерактив хэрэглэгчийн session-г эхлүүлэхэд зориулагдсан (IETF)-ийн стандарт протокол юм. SIP нь HTTP эсвэл SMTP шиг Харилцан Нээлттэй Системийн (OSI) Хэрэглээний түвшинд ажилладаг. Мултимедиа session(хэрэглэгч системтэй ажиллах ажиллагаа) -уудыг эсвэл Интернет телефоны дуудлагыг тогтоож, өөрчлөх, буюу дуудлагыг төгсгөж чаддаг. SIP бол хүсэлт-хариултын протокол бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтүүд ба серверүүдээс ирэх хариултуудыг зохицуулдаг. Session(хэрэглэгч системтэй ажиллах ажиллагаа)  Эхлүүлэх Протокол нь IETF-ийн  [RFC] 2543-д тусгагдсан байдаг.
SIGTRAN- Signaling Transport- Дохиолол дамжуулах SIGTRAN (Дохиолол дамжуулахад зориулагдсан) нь Интернетээр №7 Дохиоллын Системийн (SS7) дохиог дамжуулахад зориулагдсан стандарт телефон протокол юм. SS7 дохио нь телефон дуудлагыг зохицуулахад зориулагдсан тусгай командуудаас тогтдог. Телефон компаний станц нь SS7 дохиог дохиоллын гарц руу дамжуулдаг. Гарц нь оронд нь дохиог IP-аар дамжуулахад зориулан SIGTRAN багцууд руу хувирган дараачийн дохиоллын гарц станц руу дамжуулах ба  гарц компьютер нь энэ хаягийг шалгаад мэдээллийг хааш нь илгээхийг тогтоодог. Эх мэдээллийн зарим багцууд нь бусдаасаа өөр чиглэлээр замчлагдсан ч гэсэн төгсгөлийн цэгт хүрч эргэн нэгтгэгддэг. TCP/IP-д холбогдох протоколхэрвээ багцын хүрч очих газар нь өөр Нийтийн телефон сүлжээ биш байх тохиолдолд софтсвитч (softswitch) рүү дамжуулна.
TCP/IP- Transmission Control Protocol/Internet Protocol- TCP/IP интернет протокол TCP/IP (Дамжуулалт Хяналтын Протокол/Интернет протокол) нь     интернетийн холболтын  протокол юм. Энэ нь мөн түүнчлэн хувийн сүлжээний (интранет эсвэл экстранет) протокол шиг ашиглагдаж болдог. Интернетэд шууд холбогдсон үед хэрэглэгчийн  компьютер бүр, мөн мэдээлэл хүлээн авч байгаа бусад компьютер бүр TCP/IP программын хуулбартай байна. TCP/IP нь хоёр түвшинт программ юм. Дээд түвшин болох TCP (Дамжуулалт Хяналтын Протокол) нь мэдээлэл буюу файлуудыг жижиг багцуудад хуваах, багцуудыг эх мэдээллийн хэлбэрт оруулахыг удирддаг. Доод түвшин болох Интернет протокол нь багц бүрийн хаягийг зохицуулдаг ба ингэснээр  багцуудыг зөв чиглэлд (хүрэх газар) дамжуулдаг. Сүлжээн дэхь гарц компьютер нь энэ хаягийг шалгаад мэдээллийг хааш нь илгээхийг тогтоодог. Эх мэдээллийн зарим багцууд нь бусдаасаа өөр чиглэлээр замчлагдсан ч гэсэн төгсгөлийн цэгт хүрч эргэн нэгтгэгддэг. TCP/IP-д холбогдох протоколхэрвээ багцын хүрч очих газар нь өөр Нийтийн телефон сүлжээ биш байх тохиолдолд софтсвитч (softswitch) рүү дамжуулна.
ууд нь TCP-ийн оронд тусгай зорилгоор хэрэглэгддэг Хэрэглэгчийн Дейтаграмм Протоколтой (UDP) байна.ууд нь TCP-ийн оронд тусгай зорилгоор хэрэглэгддэг Хэрэглэгчийн Дейтаграмм Протоколтой (UDP) байна.
X.25- X.25 протокол: X модем нь 1978 онд Ward Christensen-ээр зохиогдсон модемд зориулсан алдаа засварлах протокол бөгөөд энэ нь de facto (де факто) стандарт болсон байна. X модем протоколуудыг ашигладаг модемууд нь өгөгдлийг 128-байт блок-д дамжуулдаг. Блок амжилттай хүлээн авагдвал эерэг танилт (ACK) нь буцаж ирдэг. Хэрэв алдаа илэрвэл сөрөг танилт нь (NAK) буцаж ирэх ба блок нь дахин дамжигддаг. X модем нь алдааг шалгахдаа нийлбэрийг шалгах аргыг хэрэглэдэг.
FTP-File Transfer Protocol-Файл дамжуулах протокол (FTP) нь стандарт Интернет протокол бөгөөд Интернетэд холбогдсон компьютеруудын хооронд файл дамжуулах хамгийн хялбар арга зам юм. FTP нь хэрэглээний протокол бөгөөд Интернетийн TCP/IP протоколыг ашигладаг.
H.248-Media Gateway Control Protocol-Медиа Гарц Хяналтын Протокол
Медиа Гарц Хяналтын Протокол (MGCP) нь мөн H.248 ба Megaco гэж нэрлэгддэг бөгөөд мултимедиа хурлын үеэр дохиолол ба session (хэрэглэгч системтэй ажиллах ажиллагаа) удирдлагыг зохицуулдаг протокол юм. Энэ стандарт нь (IETF)-аас Megaco (RFC 3015), (ITU-T)-аас H.248 гэж баталж өгсөн. H.248 нь мултимедиа багц дамжуулалтанд гарцын төхөөрөмжүүдийн хяналт хийхэд зориулагдсан зөвлөмж юм.
H.248 нь дотоод сүлжээнээс ATC-ийн хэрэглэгч рүү залгагдан ярихад мултьмедиа пакет дамжуулах боломжтой gateway буюу гарцын төхөөрөмжийг хянах стандарт юм.
H.323-H.323 стандарт нь Интернет протоколт (IP) сүлжээгээр видео хурлын дамжуулалтыг хийхэд зохилдолгоог сайжруулахад зориулагдсан Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас (ITU) 1996 онд зөвшөөрөгдсөн стандарт юм. H.323 нь төгсгөлийн төхөөрөмжүүд, сүлжээний төхөөрөмжүүд, ба үйлчилгээнүүд хооронд хэрхэн мултимедиа холбоо үүсэхийг тодорхойлж өгдөг.
H.323 нь Олон Улсын Холбооны Зөвлөлөөс (ITU) 1996 онд баталсан IP буюу Интернэт протокол бүхий сүлжээн дээр видео хурал (videoconference) дамжих стандарт юм.
Анх уг стандарт нь аудио, видео болон өгөгдлийг зогсолтгүй дамжуулахад LAN буюу дотоод сүлжээ уг шаардлагыг хангаж чадахгүй учир үүнийг дэмжих замаар гарч ирсэн. Компьютер үйлдвэрлэгчид анхандаа уг стандартыг авч хэрэглэх нь эргэлзээтэй байсан хэдий ч одоо H.323 нь видео, аудио мөн өгөгдөл дамжуулахад тэрчлэн Интернэт протокол бүхий сүлжээн дээгүүр яриа дамжуулах (үоIP), Интернэтийн тусламжтайгаар утсаар ярихын тулд харилцан бие биетэйгээ холбогдоход ашиглагдаж буй гол стандарт болж байна. Мөн уг стандартыг өргөнөөр ашиглах болсон шалтгаан нь нэг цэгээс цэгт эсвэл нэг цэгээс олон цэгт хийж буй видео хурлын болон хуралд оролцож буй төгсгөлийн хэрэглэгчдийн ачаалал, аудио видеоны урсгал, зурвасын өргөнийг хянаж зохицуулахад байгаа юм. H.323 нь ITU-гээс баталсан нилээн олон хэсгүүдээс бүрдэх мултьмедиа харилцан холболтын H.3x зөвлөмжийн нэг хэсэг нь бөгөөд хоёр болон түүнээс дээш тооны терминалын хооронд мөн сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд харилцан тогтсон мултьмедиа холболтын стандарт юм. H.323 стандартын дөрөвдүгээр хувилбарийг 2000 оны 11-р сарын 17-нд баталсан.
HTTP- Hypertext Transfer Protocol- HTTP (Гипертекст Дамжуулалтын Протокол) нь Дэлхий Нийтийн Вебд (WWW) файлуудыг (текст, график,  дүрс, хөгжим, видео ба бусад мултимедиа файлуудыг ) дамжуулахад зориулсан  дүрмүүдийн  бүрдэл юм. Веб хэрэглэгч нь Веб браузераа нээнгүүт HTTP-г шууд бусаар хэрэглэж байгаа хэрэг юм.
IP Internet Protocol- Интернет Протокол (IP) гэдэг нь Интернетэд байгаа нэг компьютерээс нөгөө компьютер рүү өгөгдөл дамжуулахад ашигладаг протокол юм. Компьютер бүр нь (мөн хост гэж нэрлэгддэг) Интернетэд ядаж нэг IP  хаягтай байх бөгөөд үүгээр нь Интернетэд байгаа бусад компьютерүүдээс ялгаж таньдаг.
 IPv6- Internet Protocol Version 6- IPv6 (Интернет Протокол Хувилбар 6) нь Интернет протоколын (IP) сүүлийн үеийн түвшин юм.  IPv6-г мөн түүнчлэн "IPng" (IP Дараачийн Үе) гэж нэрлэнэ. IPv6 нь (IETF)-ийн заалтуудын бүрдэл юм. IPv6 нь одоогийн IP Хувилбар 4-ийг сайжруулахаар зохиогдсон. IPv6-ийн IPv4-өөс ялгарах илэрхий давуу тал нь IP хаягийн урт нь  32 битээс 128 бит болсон.
ARP-Address Resolution Protocol-Хаяг  Шийдвэрлэх Протокол (ARP) нь Интернет Протокол хаягийг дотоод сүлжээнд танигддаг (IP address) машины физик хаяг руу хувиргах протокол юм. Машины физик хаягийг мөн Орчны Хандалтын Удирдлагын буюу MAC хаяг гэж нэрлэнэ. ARP cache (кэш) гэж нэрлэгдэх хүснэгт нь MAC хаяг ба түүний  холбогдох IP хаяг бүрийн хоорондхи харилцан хамаарлыг тогтоож өгөхөд  хэрэглэгдэнэ.
CMIP-Common Management Information Protocol-Нийтлэг Удирдлагын Мэдээллийн Протокол  (CMIP) нь (OSI) Харилцан Холболтын Нээлттэй Систем гэж нэрлэгдэх  холбооны загварт үндэслэгдсэн, сүлжээний удирдлагын протокол юм. Холбогдох Нийтлэг Удирдлагын Мэдээллийн Үйлчилгээ  (CMIS) нь сүлжээний объектууд болон төхөөрөмжүүд, тэдгээрийн хяналт, тэдгээрээс ирэх төлөв байдлын мэдээний тухай мэдээлэлд хандах үйлчилгээнүүдийг тодорхойлдог.
DHCP-Dynamic Host Configuration Protocol-Динамик Хост Конфигурацын  Протокол
DHCP нь сүлжээний администраторуудад байгууллагын сүлжээн дэхь IP хаягийн хуваарилалтыг автоматжуулах ба төвөөс удирдах боломжийг олгодог холболтын протокол юм.  Интернет Протоколыг ашиглах үед Интернетэд холбогдож чадах машин бүрт цор ганц IP хаяг шаардагддаг. DHCP нь сүлжээний администраторуудад төв цэгээс IP хаягийг хянах ба түгээх, сүлжээн дэхь өөр өөр газар руу компьютер нь холбогдсон үед автоматаар шинэ IP хаягийг илгээх боломж олгодог. DHCP нь өмнөх үеийн сүлжээний IP удирдлагын протокол болох Bootstrap Протоколын  (BOOTP) өргөтгөл юм.
Ethernet/IP-Ethernet/IP дамжуулалт
iSCSI нь хэрэглэгчийн хүсэлтүүдээс SCSI кодыг үүсгэж, Этернет холболтоор дамжуулалт хийхэд зориулж өгөгдлийг IP багцуудад хуваана. iSCSI нь одоогийн Этернет сүлжээгээр ажиллах чадвартай. Интернет Оптик Сувгийн Протокол (iFCP) гэж нэрлэгдэх нийлмэл технологи нь FCIP-ийн хувилбар бөгөөд энэ нь iSCSI протокол ашиглан IP сүлжээгээр Оптик Сувгийн Өгөгдлийг дамжуулдаг.
ESMTP (Өргөтгөгдсөн Захиа Дамжуулах Протокол) нь цахим захиаг дамжуулахад зориулсан үндсэн протоколын өргөтгөл бөгөөд энэ нь график, аудио ба видео файлууд, мөн олон үндэсний хэлээр бичигдсэн текст зэргийг дэмжиж, дамжуулдаг. Хэрэглэгчид цахим захиандаа олон төрлийн файлуудыг хавсаргахыг хүсэх үед, нэмэлт боломжуудын шаардлага гарч ирсэн бөгөөд энэ нь RFC 1869 буюу Өргөтгөгдсөн Энгийн Захиа Дамжуулах Протоколыг бий болгосон. Одоогоор, ихэнхи арилжааны цахим захианы серверүүд ба клиентүүд нь ESMTP-г дэмждэг.
FCIP-Fibre Channel over IP
Интернет Протоколоор дамжих Оптик Суваг буюу FCIP (эсвэл FC/IP, мөн өөрөөр Оптик Сувгийн тунелчлэл  буюу storage тунелчлэл  гэгддэг) нь Интернет Протоколд суурилсан, хадгалах сүлжээний технологи бөгөөд (IETF) байгууллагаас гаргасан  байна. FCIP нь өгөгдлийн дамжуулалтын  боломжууд ба гүйцэтгэлийг ихэсгэснээр хадгалах сүлжээний зах зээлийн хурдацтай өсөлтөнд тусалж чадах түлхүүр технологиудын нэг юм.
LCP- Link Control Protocol- Шугамын Хяналтын Протокол
Цэгээс цэгэн протокол  (PPP)-д Шугамын Хяналтын Протокол (LCP) нь өгөгдлийн шугамын Интернет холболтыг тогтоож, тохируулж, хэмждэг. Цэгээс цэгэн шугамаар холбоог тогтоохоос өмнө РРР шугамын төгсгөл бүр нь LCP багцуудыг гадагш илгээнэ.
Point-to-Point Protocol- Цэгээс цэгэн Протокол нь цуваа интерфейсийг ашиглаж байгаа хоёр компьютерийн хооронд холболт хийх протокол бөгөөд ихэвчлэн персональ компьютер нь телефон шугамаар серверт холбогдох протокол юм. Жишээлбэл, танд Интернет Үйлчилгээ Үзүүлэгч компани нь РРР холболтыг хийж өгч болох ба ингэснээр таны хүсэлтэнд үйлчилгээ үзүүлэгчийн сервер нь хариу өгөн, хүсэлтийг Интернетэд дамжуулж, таны шаардаж байгаа Интернетийн хариуг цааш дамжуулна. PPP нь Интернет Протоколыг ашиглана (IP). РРР нь twisted pair (ороомог бүтэцтэй, 2 салангид утаснаас тогтох дамжууллын хэрэгсэл)  , шилэн кабелийн шугам, эсвэл хиймэл дагуул зэрэг бүтэн дуплекс горимт төрөл бүрийн физик орчныг ашиглаж чадах протокол юм.
PPP протоколын өмнөх хувилбарыг SLIP протокол гэж нэрлэдэг.
PPP протокол нь SLIP протоколын дээрх дутагдалтай талыг арилгасан протокол бөгөөд өнөө үед PPP протоколыг ашиглан гэрийн хэрэглэгч Интернэт сүлжээнд модемын диал горимоор холбогдож байна. PPP протоколын зарчмаар дараах 5 төлвөөр Интернэт сүлжээний диал холболт тогтоно
Шугамын тайван төлөв.
Холболт тогтолтын төлөв.
Хэрэглэгчийн танилтын төлөв.
Дамжуулалт эхлэх төлөв.
Холболт салгах төлөв.
Эдгээр 5 шатлалаар тодорхойлогдох сүлжээний цэгээс цэгт холболтын зарчмыг зурагт дүрсэлсэн
Шугам чөлөөтэй төлөвтэй юм.
Төгсгөлийн цэгээс холболтыг эхлүүлэх төлөвийн үед төгсгөлийн цэгүүд хооронд тохиролцоо гэж нэрлэж болох дамжуулал хийгдэнэ. Энэ тохиролцоо амжилттай бол систем хэрэглэгчийн танилт (хэрэглэгчийн танилт хэрэгтэй бол) хийгдэх ба үүний дараа шууд дамжууллыг эхлэх төлөвт шилжинэ. Энэ төлөв нь сүлжээгээр хэд хэдэн LCP  багц солилцсоноор тодорхойлогдоно.
Холболт тогтолтын төлөвийн үед хэрэглэгчийг таних үйлдэл хийгдэнэ. Хоёр төгсгөлийн цэгүүдийн хооронд шугам бэлтгэгдсэн тохиолдолд танилт шаардлагагүй. Харин танилтыг хийхийн тулд хэд хэдэн танилтын багц илгээнэ. Энэ танилтын PAP , CHAP протоколуудын зарчмаар тодорхойлдог.
Дамжуулал эхлэх төлөвийн үед хяналт ба өгөгдлийн багцуудыг солилцож эхлэнэ. Энэ төлөв нь аль нэг төгсгөлийн хэрэглэгч холболтыг дуусгах хүртэлх хугацаанд үргэжилэнэ.
Холболт салгах үед хэд хэдэн багц харилцан дамжигдана. Дээрх зарчмаар Интернэт сүлжээний диал холболтын дамжуулал тодорхойлогдоно.
1984 онд өгөгдлийн сүлжээний удирдлагын төхөөрөмж (тусгай зориулалтаар ашигладаг сүлжээний компьютер, хост, сүлжээний зангилаанууд) модем ашиглан өгөгдөл дамжуулахад SLIP протоколын зарчмыг ашигласан. Энэ протоколоор тусгай зориулалтаар ашиглагдах сүлжээний толгой, сервер гэж болох төхөөрөмж нь хэрэглэгчийн IP багцуудыг шугамаар дамжуулахдаа фреймийн төгсгөлийг тусгай флагийн байтуудын төлөвийг шалгаж, битүүдийн төлөвийн өөрчлөлтүүдийг фреймийн дамжуулалд тэмдэглэж өгдөг. Сүүлийн үед SLIP программуудыг ашиглаж, сүлжээний IP багц мэдээллийн толгой хэсгүүдийг шахахад хэрэглэж байна. SLIP протоколоор телефон шугамын модемын диал холболтыг үүсгэхэд дараах дутагдалтай талтай:
Багц мэдээллийн битийн алдааг илрүүлдэггүй.
Интернэт, Арпанэт гэх мэтийн тодорхой өгөгдлийн сүлжээнүүдэд л ашиглагддаг.
Нэвтрүүлэх ба хүлээн авах хэсэгт IP-ийн хаягуудыг мэдээллэх боломжгүй.
SLIP протокол нь мэдээлэл, код мөн хэрэглэгчийн хувьд фрейм дамжууллын хүлээн авах хэсгийн нэгтгэлийг хангаж өгдөггүй. SLIP-г сайжруулах зорилгоор IEEE байгууллага нь хэлхээнд зориулсан PPP протоколыг баталсан. Энэ протокол нь зангилаанууд дээр холболт тогтсон үед IP хаягуудыг илрүүлдэгч фреймийн алдааг засварлах боломжгүй дутагдалтай.
PPP протокол нь фреймийн эхлэл өтөгсгөлийн флаг битүүдийг бүртгэх замаар холболтыг хянах протоколын үүрэгтэй. Шугамаар фреймийн дамжих бүх нөхцлүүдийг шалгаад боломжгүй буюу мэдээлэл дамжиж дууссан үед сүлжээний зангилаан дээр унтраах үйлдэл хийнэ. Энэ протоколыг төгсгөлийн төхөөрөмжийн LCP протокол ч гэж нэрлэнэ. Жишээлбэл гэрийн компьютерийн хэрэглэгч эхлээд Интернэтийн Үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ)-ийг рутерээр дамжуулан дуудна.
Рутерийг дуудахдаа модемын физик холболтыг бий болгоно. Компьютерийн хэрэглэгч нь замчлалын төхөөрөмжид хандахдаа PPP багцыг LCP протоколын багцын фреймийн мэдээллийн хэсэгт дамжуулна. PPP протоколыг телефон ярианы диал горимд зохицсон протокол гэнэ. PPP протоколоор сүлжээнд хэрэглэгчийг таних үйл явцыг хангах үүднээс дараах хоёр протоколыг хэрэглэнэ. Энд PAP (Password Authentication Protocol) , CHAP (Chalengr Handshake Authentication Protocol) болно. Харин Интернэтийн ICMP (Internet Control Message Protocol) протоколыг зангилаа төхөөрөмжийн замчлалын протоколд ашигласнаар дээрх дутагдалтай талыг арилгасан. ICMP протоколоос гадна замчлалын RIP, IGRP, OSPF гэх мэт хэд хэдэн үндсэн протокол байдаг. Эдгээрийг рутерын протоколууд гэж нэрлэнэ. Замчлалын хүснэгтийг орчин үед 30 секунд тутамд шинэчилж байхаар хийдэг.
RIP протоколын онцлог нь төхөөрөмж хооронд мэдээлэл дамжуулах замыг зайн хэмжээсээр удирддаг ба хамгийн ихдээ 15 рутерийн төхөөрөмж хүртлэх зайн хэмжээнд ажиллах боломжтой байдаг.
IGRP протоколоор өгөгдөл дамжуулах замыг тодорхойлох, дамжууллын хугацаа, зуравсын өргөн, ачаалал, найдваржилтыг удирдана.
OSPF протоколоор өгөгдөл дамжууллын хурд, ачаалал, найдваржилт, нууцлалтыг удирдана. OSPF протоколыг замчлалын протоколын хамгийн сайн хувилбар гэж үздэг. Олон нийлмэл үйлдлүүдийг уг протоколоор хангадаг.
Рутер хоорондын BGP протокол
BGP бие даасан автомат систем хооронд мэдээлэл солилцох гадаад замчлалын протокол юм. Функцүүд: TCP холболтоор илгээгдсэн мэдээллүүдийг гадаад системд замчлаж өөрөөр хэлбэл сүлжээний аль замаар дамжихыг заана. Дараах 3 функц BGP протоколын хэрэглээнд ашиглагддаг:
Хөрш системийн үйлчилгээ
Хөрш системийн хүртэмж
Сүлжээний хүртэмж
Ижил дэд сүлжээ рүү холбогдсон хоёр рутерыг хөрш рутер гэж авч үзнэ. Хэрэв тэр хоёр рутер ялгаатай системд байрлаж хоорондоо замчлалын мэдээлэл солилцохыг хүссэн үед хамгийн эхлээд зайлшгүй хөрш системийн үйлчилгээг хангах, холбогдох (neighbor acquisition) протоколын дамжууллыг гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд 1 рутер нөгөө системийн хөрш рутер рүү хүсэлтийн мэдээлэл OPEN MESSAGE илгээнэ. Хэрэв хүсэлтийг зөвшөөрсөн бол буцааж KEEPAVILE MESSAGE илгээнэ. Үүний үр дүнд гадаад системүүд дэх хөрш рутерийн хооронд холболт тогтоно. Хөрш системийн хүртэмж процедураар холболт тогтолтыг салгахгүй байх зорилгоор KEEPAVILE MESSAGE багцыг тодорхой хугацааны завсарлагатайгаар харилцан илгээнэ. BGP протоколын төгсгөлийн ажиллагаа нь сүлжээний хүртэмжийг   (network reachability ) тодорхойлох болно. Энэ үед рутер бүр өөртөө хамаарагдах дэд сүлжээнүүдийн өгөгдлийг баазыг бүрдүүлнэ. Рутерээр дамжигдах багцуудын өөрчлөлт энэ өгөгдлийн баазад тэмдэглэгдсэнээр BGP протоколыг хэрэглэж буй бусад бүх рутерүүдэд UPDATE MESSAGE багц өргөн нэвтрүүлгийн дамжууллаар илгээгдэнэ.
ТСР/IP-ын Интернэт түвшний протоколд ICMP, IDRP, IGMP, ARP протоколууд хамаарагдана.
ICMP протокол:ICMP протоколоор датаграммын дамжууллын алдааг үүсгүүрийн чиглэлд буцааж дамжуулна. ICMP протокол нь хост ба рутерийн үндсэн протоколд хамаарагдана. IP холболтгүй бодит биш дамжууллыг үүсгэдэг. Интернэт сүлжээний мэдээллийг хянах ICMP протокол нь сүлжээний түвшний интернэт протоколын хэрэгжилт ба IP багцыг боловсруулах явцад гарах алдааны мэдээлэл ба бусад мэдээллүүдийг эх үүсгүүр тал руу мэдээлэх зорилготой богино мэдээний багцын дамжууллыг хангаж өгнө. Датаграмм дамжигдаагүй бол үүсгүүрт мэдээлэл өгнө. Үүсгүүр чиглэлд алдааны мэдээлэл ба бусад хяналтын мэдээллийг илгээх боловч алдааг засварлахгүй. Алдаа засварлах процесс үүсгүүрт хийгддэг. Датаграмм эх үүсгүүрийн хаяг ба зөвхөн хамгийн эцсийн хүлээн авуурын хаягийн өөрийн багцад тэмдэглэдэг. Энэ завсрын төхөөрөмжүүдийн хаягийг агуулдаггүй учир ICMP протоколын зарчмаар мэдээллийг зөвхөн эх үүсгүүрлүү дамжуулна. ICMP протоколыг RFC 792 стандартаар зөвлөмжилсөн. Хэрэв рутерээс ICMP протоколоор хүрэх төгсгөл хүртэмжгүй (destination unreachable) богино багцаар дамжигдах мэдээг үүсгүүрт өгсөн бол энэ нь рутер багцуудыг төгсгөлийн очих талд дамжуулж чадахгүй гэсэн үг. Ингээд буфер эх багцыг устгадаг. Очих тал хүртэмжгүй байх хоёр шалтгаан байдаг. Ихэнх тохиолдолд эх үүсгүүр хост байхгүй хаягийг зааж өгсөн. Зарим тохиолдолд рутер очих төгсгөлийн төхөөрөмж хүртэл замчлалыг алдаатай хийдэг.
Хүрэх төгсгөл хүртэмжгүй мэдээнүүд үндсэн 4 төрөл байдпаг.
Сүлжээ хүртэмжгүй: Багцын хаяглал эсвэл замчлалд алдаа гарсан.
Хост хүртэмжгүй: Дамжууллын алдаа жишээлбэл дэд сүлжээний маск алдаатай.
Протокол хүртэмжгүй: Очих зам багцанд заасан дэд сүлжээний протоколд тохирохгүй.
Порт хүртэмжгүй: Техник хангамжтай холбоотой. TCP үзүүр эсвэл порт залгагдаагүй.
ICMP-ийн echo-request мэдээ нь PING коммандаар өрнөдөг ба энэ нь ямар нэг хостоос зангилаа хүртэл дамжуулал хүртэмжтэй үгүйг шалгж байгаа юм.Өөрөөр хэлбэл сүлжээний хүртэмжийг шалгана. Харин ICMP-ийн echo-reply мэдээ нь зангилааны хүртэмжийг шалгаж байгаа болно. ICMP-ийн redirect(дахин чиглүүлэх) нь мэдээ рутерээс үүсгүүр чиглэлд илүү үр ашигтай замчлалыг өрнүүлэх хүсэлтийн дохионы зорилгоор дамжуулагддаг.Эхлээд рутер эх үүсгүүрийн багцыг очих төгсгөл рүү дамжуулна. Хэрэв рутер илүү сайн замчлалын протоколгүй бол зөвхөн дараагийн рутерийн хаягийг багцын фреймд тодорхойлно.  ICMP time exceeded мэдээг рутерийн төхөөрөмж IP багцын талбарын утгыг тоо эсбэл секундээр хэмжих time-to-live талбарын битийн утга тэг болоход дамжуулдаг. Time-to-live талбар нь багцыг цагираг топологитой сүлжээгээр тасралтгүй эргэлдэн дамжихаас сэргийлдэг. Энэ тохиолдолд рутер эх багцуудыг устгадаг.
IDRP протокол
IDRP протоколоор рутерийн хаялалын зарлалын мэдээнүүд гэж нэрлэгдэх Router-Advertisement, Router-Solicitation мэдээнүүдийг дамжуулна. Эдгээр мэдээнүүд нь рутерт шууд холбогдсон дэд сүлжээнүүдийн хаягуудыг шилжүүлэхэд ашиглагдана. Рутерийн төхөөрөмж болгон өөрийн интерфейсээр                  Router Advertisement мэдээг байнга цацаж байдаг. Хостууд Router Solicitation мэдээнүүдийг ашиглаж хаягийн мэдээг шаарддаг. IDRP протокол дараах давуу талуудтай:
- Сүлжээний бусад хаяг судлах аргачлалуудыг бодвол хостын замчлалын протоколыг өрнүүлэх, сүлжээний удирдлагад гар тохируулга хийхийг шаарадахгүй.
- Рутерийн зарлал мэдээ нь сүлжээний аль нэг хост зэргэлдээх рутерийг судлах шаардлагагүй болохыг илэрхийлнэ. Энэ нь рутер тухайн хостын замчлалыг сайн хангадаг гэсэн үг биш. Хэрэв хостын анхны холбогдсон рутерийн холболт муу байвал redirect мэдээг хүлээн авснаар илүү сайн хангах холболтыг сонгох боломжтой.
ARP протокол Хаяг зөвшөөрөх, шийдэх протокол ARP нь IP хаягийн физтк хаягийг тодорхойлно. LAN , WAN гэх мэтийн өгөгдлийн төрөлжсөн сүлжээнд дамжууллын шугамд холбогдсон төхөөрөмж бүр нь сүлжээний интерфейсийн картын хаягаар сүлжээнд танигддаг. Сүлжээ картад MAC хаяг санагддаг. Өөрөөр хэлбэл LAN сүлжээний хоёр машин Интернет сүлжээгээр холбогдохын тулд нэг нь нөгөөгийнхөө MAC хаягийг мэдэх ёстой. IP хаяг өөрчлөгдөхгүй. Харин физик хаяг нь өөрчлөгдөж болно. Жишээлбэл сүлжээ картын хаягийг өөрчилбөл физик хаяг өөрчлөгддөг.  ARP протоколоор хэрэв Интернет сүлжээний IP хаяг мэдэгдэж байвал зангилааны физик хаягийг олж болно. Сүлжээний IP хаяг цэгээр таслагдсан 1-3 оронтой тооноос бүрддэг бол физик хаяг үсэг тоонуудаас бүрдэнэ. Өргөн нэвтрүүлгийн дамжууллын ARP протоколын хувьд хост өөрөө динамикаар сүлжээний түвшний IP хаягийн дагуу MAC түвшний хаягийг шалгадаг. MAC түвшний хаягийг хүлээн авсны дараа IP багцыг шалгана. Хэрэв төхөөрөмж тодорхой фрейм дамжууллын хугацаанд хариу өгөхгүй бол төхөөрөмжийн санах ойн доторхи мэдээллийг устгана.  Харин RARP ( Revers Addres resolution Protocol ) протоколоор MAC түвшний физик хаягуудыг мэдсэнээр IP хаягийг хост илрүүлж болно. RARP нь ARP-ын логик инверс юм.  RARP протоколыг дискгүй ажлын байранд ашиглаж болно. Компьютер анхны удаа сүлжээнд холбогдохдоо IP хаягуудыг мэддэггүй. Шинэ компьютерийг хуучин сүлжээ картын хаягаар сүлжээнд холбох тохиолдолд хост интернет хаягаа сэргээхийг хүсвэл физик сүлжээгээр бусад хост бүрт өөрийнхөө физик хаягаас тогтсон RARP богино багцыг өргөн нэвтрүүлгийн горимоор цацна. Сүлжээний сервер RARP багцыг таниад хостын интернет хаягийг буцааж дамжуулна.
IGMP протокол: IP протокол нь холбооны цэгээс цэгт, цэгээс олон цэгт дамжууллын хоёр төрөлд ашиглагддаг. Цэгээс цэгт дамжууллын үед нэг үүсгүүр, нэг хүлээн авуурын хооронд мэдээллийг олон чиглэлд нэг хугацаанд дамжуулах дамжуулал үүснэ. Жишээлбэл, зайн сургалт, видео сургалт гэх мэт дамжууллын төрлүүд хамаарна. Олон сая бие даасан хэрэглэгчид IP технологиудыг ашиглан олон төрлийн мэдээллийг авч байна.































IP address - IP хаяг
Internet Protocol (IP) address буюу IP хаяг гэдэг нь сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд (nodes) хоорондоо харилцахдаа Internet Protocol - Интернет Протокол хэрэглэж байгаа компьютерын сүлжээний төхөөрөмжүүдэд оноосон тоон таних тэмдэг (логик хаяг) юм. Хэдийгээр IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 (IPv4) эсвэл 2001:db8:0:1234:0:567:1:1 (IPv6) гэх мэт хэлбэрээр гаргадаг. IP хаягийн үүргийг дараахи хэлбэрээр тодорхойлжээ: "Нэр нь бидний хайж байгаа зүйлийг тодорхойлдог. Хаяг (address) нь хаана байгааг нь харуулдаг. Зам (route) нь яаж тэнд очихыг харуулдаг юм."

TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) анх зохион бүтээхдээ IP хаягийг 32-бит тоогоор тодорхойлсон бөгөөд Internet Protocol Version 4 (IPv4) буюу IPv4 хувилбар нэрээр одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа болно. Гэсэн хэдий ч интернетийн хурдацтай өсөлтийн улмаас IPv4 хаягийн нөөц хүрэлцээгүй болж байгаа учраас шинэ хаягийн систем - IPv6-г 128-бит хэрэглэн боловсруулжээ.
Интернет Протокол нь сүлжээнүүдийн хооронд мэдээллийн багцуудыг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд IP хаягууд нь сүлжээний бүтэц, зам дээр мэдээллийн эх үүсвэр болон хүрэх төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж байдаг. Энэ зорилгоор IP хаягны зарим бит (bit)-үүд нь дэд сүлжээ (subnet) тодорхойлоход хэрэглэгддэг. CIDR (Classless Inter-Domain Routing) бичлэгээр бол дэд сүлжээг тодорхойлогч битийг IP хаягны ард 192.168.100.1/16 байдлаар тэмдэглэдэг. IP хаяг нь дотоод (дотоод сүлжээнд хэрэглэх) болон гадаад (интернет, WAN сүлжээнд) байж болно.
IP хаягны эхэн үеийн стандартуудад IP хаягийг үүнийг компьютер эсвэл сүлжээний төхөөрөмж тус бүрд онцгойгоор зааж өгсөн байхаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч хувийн буюу дотоод сүлжээнүүд олноор гарч ирэхэд заавал тус тусдаа IP хаягтай байх нь хүрэлцээгүй болохоор байсан тул RFC 1918 стандарт гаргасан бөгөөд энэ стандартын дагуу хэн ч, хаана ч дотоод сүлжээндээ хэрэглэж болохоор дотоод IP хаягуудыг тодорхойлж өгсөн. Харин эдгээр дотоод сүлжээнүүд нь интернетд хандахдаа NAT - Network Address Translation ашиглан нэгдсэн нэг гадаад хаягаар хандаж болдог байна.
Дэлхий дээрх IP хаягны зохион байгуулалт, бүртгэлийг Internet Assigned Numbers Authority (IANA) байгууллага хариуцдаг. Энэ байгууллага бүс нутгийн 5 бүртгэлийн байгууллагатай хамтран улс улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байгууллагууд болон бусад талуудад IP хаягуудыг хуваарилан өгдөг.
IP хувилбарууд
ipv4_addressОдоогоор IP хаягийн 2 хувилбар байгаа бөгөөд тус бүрдээ IP хаягийг өөр өөрөөр тодорхойлдог.
IPv4 хаягууд нь олон жил хэрэглэгдсэн маш түгээмэл учраас IP хаяг буюу IP Address гэсэн нөхцөлд ихэвчлэн IPv4 хаяг байдаг.
IPv4 хаяг нь 32-бит (4 байт) хаяг хэрэглэдэг учраас байх боломжит онцгой хаяг нь 4,294,967,296 буюу 2-н 32 зэрэгт юм. Дотоод сүлжээ болон multicast хаягийн оноолтыг хасвал интернетд байж гадаад хаяг нь 4 сая ч хүрэхгүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт энэ хаягууд дуусах нь ойлгомжтой юм. Энэхүү хязгаарлагдмал байдал нь улам бүр IPv6 хувилбар руу шилжих шилжилтийг тодорхой хэмжээгээр хурдлуулж байгаа билээ.
IPv4 хаяг нь бутархайн цэгээр тусгаарласан, тус бүрдээ 0-ээс 255 хүртэл 4 хэсэг тооноос (жишээ нь 202.131.224.2 гэх мэт) бүтдэг. Хэсэг тус бүр нь 8-бит хаягийг илэрхийлэх ба octet гэж нэрлэгддэг. IPv4 хаягийг хоёртын тоолол (binary) эсвэл арван зургаатын (hexadecimal) тооллоор бичих боломжтой. Хөрвүүлэх үед октет тус бүрийг нэг тоо гэж үзэн, жишээ нь 255.255.0.0-г FF.FF.00.00 байдлаар хөрвүүлдэг.
IPv4 дотоод хаягууд (Private IP addresses)
Интернетд холбогдоогүй компьютерууд (жишээ нь жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн TCP/IP сүлжээ) нь заавал онцгой хаягтай байх албагүй юм. IPv4 хаягаас 3 хэсгийг дотоод хувийн сүлжээнд зориулан оноосон байдаг бөгөөд ангилал (class A, B, C) бүрд нэг зурвасыг заан RFC 1918 стандарт гаргажээ. Эдгээр хаягууд нь гадаад интернетд цацагдахгүй учраас IP хаяг бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.
IANA-с нөөцөлсөн дотоод
сүлжээний хаягийн зурвас
Эхлэх хаяг
Сүүлийн хаяг
Нийт хаягийн
тоо
24-bit хэсэг (/8 prefix, 1 x A)
10.0.0.0
10.255.255.255
16,777,216
20-bit хэсэг (/12 prefix, 16 x B)
172.16.0.0
172.31.255.255
1,048,576
16-bit хэсэг (/16 prefix, 256 x C)
192.168.0.0
192.168.255.255
65,536
Хэрэглэгчид аль ч хэсгийг чөлөөтэй ашиглан сүлжээгээ дэд сүлжээн хуваарилан хэрэглэж болох бөгөөд ихэнх гэрийн замчлагчууд (router) нь 192.168.0.0 - 192.168.0.255 (192.168.0.0/24) хооронд хэсгийг хэрэглэсэн байдаг. Жижиг (100-200 төхөөрөмжтэй) дотоод сүлжээ байгуулж байгаа үед ихэвчлэн C ангиллын 192.168.0.0/24 хэсгийг хэрэглэдэг бөгөөд хэд хэдэн C ангиллыг сүлжээг холбон B ангиллаар WAN байгуулах эсвэл VPN дамжуулан нэгдсэн сүлжээ ч байгуулах боломжтой.
Эдгээрээс бусад гадаад IP хаягууд (public IP address) нь дэлхийн бүс нутаг, цаашлаад улс орон бүрт хуваарилагддаг. бөгөөд гадаад хаяг нь хаа давхцахгүй байдгаараа Монгол улсын хувьд 202.131.0.0, 202.179.0.0, 202.5.0.0, 202.170.0.0 гэх мэт хэсгүүдийг интернетийн компаниуд түгээмэл хэрэглэдэг билээ.
IPv6 хаягууд
ipv6_addressIPv6 хаягуудыг зохион бүтээгчдийн зорилго нь нөөц нь дуусч байгаа IPv4-г ахиулан өөрчлөхөд оршсон. IPv6 хаягууд нь 128-бит (16 байт) бөгөөд сүлжээ болгон өөр өөрийн хаягийг хэрэглэсэн ч ойрын ирээдүйд хангалттай хүрэлцэхүйц юм. Энэхүү шинэ хаяглалт нь 2-н 128 зэрэгт буюу 3.403 × 1038 онцгой хаяг байх боломжтой юм. Мөн энэ хаягийн дизайн нь сүлжээнүүдийн хооронд нэгдсэн зам үүсгэхэд хялбар байхаар бүтээгдсэн болно. IPv6 хаяг нь 2001:0db8:85a3:08d3:1319:8a2e:0370:7334 байдлаар бичигддэг. 2004 онд нэгэн нийтлэлд дурдсанаар Дэлхийн бөмбөрцгийн хавтгай дөрвөлжин миллиметр тус бүрт ойролцоогоор 5000 ширхэг IPv6 ноогдож байна гэж тооцоолсон нь энэхүү шинэ стандарт нь хир зэрэг далайцтай болохыг харуулж байна.
Гэхдээ IPv6-гийн аркитектур нь байж болох сүлжээний төхөөрөмж тус бүрт IP хаяг өгөх туйлын зорилготой биш юм. Үүний оронд тодорхой сүлжээнүүд эсвэл сүлжээний хэсгүүдийг илэрхийлэх октет хэрэглэн сүлжээний замчлалыг хураангуй, хялбар улмаар хурдан болгох зорилготой юм.
Хэдийгээр Windows Vista, Apple Mac OS, Linux хувилбарууд зэрэг олон үйлдлийн системүүд бүгд IPv6 шууд дэмждэг боловч бусад сүлжээний төхөөрөмжүүдэд хараахан нэвтрүүлж эхлээгүй байна.
IPv6 дотоод хаяг
Өмнөх IPv4-н адил дотоод сүлжээнд зориулсан хаягууд байгаа бөгөөд эдгээрийг unique local addresses (ULA) буюу онцгой дотоод хаягууд гэдэг. RFC 4193 стандартын дагуу fc00::/7 угтвартай хаягуудыг нөөцөлсөн байна. Үүний дээрээс 40-битийн дурын тоо үүсгэгч оруулсан учраас сүлжээний хаяг давхардах (IP address collision) эрсдлийг бууруулж байгаа юм. fec0:: болон fe80: угтваруудыг мөн тодорхой сүлжээний боломжид зориулан нөөцөлсөн бөгөөд дээрх 3 хэсэг нь интернетээр цацагддаггүй болно.

No comments:

Post a Comment