Monday, May 16, 2011

Домэйн нэр гэж юу вэ?

Домэйн нэртэй болсноор би юу хийж болох вэ?
Интернэтэд холбогдсон бvх компьютерvvд IP address гэж нэрлэгдэх цорын ганц давтагдашгvй дугаартай байдаг. Эдгээр хаягууд нь компьютерvvдад тохиромжтой хэдий ч тогтооход, мєн эргэн санахад хэцvv байдаг. IP хаяг гэж 9-10 ороонтой тоо тогтоохын оронд энгийн нэр байвал илvv хялбар тогтоодог. Жишээ нь: CNN компанийн IP хаяг http://231.198.45.68 байлаа гэж бодоход энэ хаягыг энгийн нэр рvv шилжvvлэх арга бий болсон ба vvнийг "Домэйн нэр" гэж нэрлэдэг. Улс болгон єєрийн гэсэн домэйн -тэй байдаг. Жишээ нь:Монгол улсын домэйн нэр нь MN. Домэйн нэрийг зєв сонгосноор таны вэб сайтыг хvмvvс олоход хялбар болно. Домэйн нэртэй болсноор єєрийн вэбийг байрлуулаад зогсохгvй И-мэйл сервэртэй болж бие даасан домэйн нэрийн дор хэдэн ч и-мэйлийн хаягтай болж болно.

Network Internet


Хэрэглэгчийн зүгээс Internet-д орох боломжийг хэрхэн хязгаарлах вэ?
                                                                            
Ер нь хэрэглэгчийн зүгээс мэдээж маш олон аргаар Internet холболтыг тасалж болох боловч түүний Физик гэмтлийг (hardware situation) тооцохгүйгээр ердийн үндсэн тохиргоонуудыг ашиглаж хэрхэн сүлжээг таслах, холбогдохгүй байх боломжийг бүрдүүлэх вэ гэдэг нь тун сонирхолтой юм.
Орчин үед компьютэрийн сүлжээ нь физик нөлөөллөөс хамаарах хамаарал нь улам бүр багассаар байна. Оновчтой зөв тохиргоо хийх, сүлжээг гадны ямар нэгэн халдлагаас хамгаалах хийгээд орчин үеийн шинэлэг сүлжээний технологиудтай уян хатан ажиллаж байх чадвар нь маш чухал байдаг.

IP протоколууд


IP  сүлжээний өгөгдөл дамжуулалт ба алдаа хяналтыг хангах зарчмуудыг программ хангамжийн гүйцэтгэлээр хэрэгжүүлэх дүрмүүдийн нэгтгэлийг протокол гэнэ. Протокол нь сvлжээний төхөөрөмжvvдийн хоорондоо харилцах дvрэм юм. TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) нь хамгийн өргөн хэрэглэгддэг. Протокол нь фреймийн синхрончлол урсгалын хяналт, алдааны хяналт, хаяглалт, нэг хэлхээний хяналт ба өгөгдлийн шугамын удирдлага зэрэг дамжууллын шаардлагуудыг хангахаар зохиогддог. OSI загварын өгөгдлийн сувгийн түвшингээс дээшхи  5 түвшинд протокол хэрэгжинэ. Ерөнхий тохиолдолд протоколыг өгөгдөл дамжуулах зарчмын болон  өгөгдлийн боловсруулалтын гэж ангилдаг.

ICMP протокол


ICMP протокол
 ICMP(Internet control message protocol) нь датаграммын дамжууллын алдааг үүсгүүрийн чиглэлд буцааж дамжуулна.ICMP протокол нь хост ба рутерийн үндсэн протоколд хамаарна.IP холболтгүй, бодит биш дамжууллыг үүсгэдэг.Интернэт сүлжээний мэдээллийг хянах ICMP протокол нь сүлжээний түвшний интернэт протоколын хэрэгжилт ба IP багцыг боловсруулах явцад гарах алдааны мэдээлэл ба бусад мэдээллүүдийг эх үүсгүүр тал руу мэдээлэх зорилготой богино мэдээний багцын дамжууллыг хангаж өгнө.Датаграмм дамжигдаагүй бол үүсгүүрт мэдээлэл ирнэ.

Ubuntu-н тухай


Ubuntu-н тухай
Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем бий.

HTML гэж юу вэ?


HTML гэж юу вэ?
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол. Энэ нь вэб хуудас харуулах заавар бичдэг кодчлол юм. HTML файлыг энгийн текст боловсруулах програм ашиглан үүсгэж болох бөгөөд htm эсвэл html гэсэн өргөтгөлтэй байна. 
 

Saturday, May 14, 2011

Монгол бичиг XXI зуунд'' хэлэлцүүлгээс уриалга гаргалаа


2011 оны 5-р сарын 13
-"Орчин цагийн Монгол-Нэгэн зууны товчоон" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын сурвалжлага III-

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол соёлын төвийн зохион байгуулдаг ээлжит тав дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна. Энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш хуралд оролцогчид "Монгол бичиг XXI зуунд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийг өдөөж миний бие мөхсөн байсан еврей хэлийг жүүдүүд хэрхэн сэргээж, амьд ярианы хэл болгосон түүхийг монгол бичигтэй харьцуулан ярилаа. Үүний дараа маш сонирхолтой мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнөснөөс товчлон сонордуулбал:

Стратегийн хүрээлэнгийн судлаач Машбат:
-Монгол бичгийг төрийн бичиг болгож, бүх нийтээр хэрэглэдэг болно гэдэг маш зөв. Хамгийн гол нь монгол бичгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Эргэлтэд орохгүй болохоор хүмүүс сурч өгөхгүй байна. 1990-ээд онд бас эргэлтэд оруулъя гэж ярьж байсан, гэхдээ их гэнэн байдлаар. Жишээ нь "Халуун хөнжил" сониныг монголоор гаргая гэж хүртэл ярьж байлаа. Санаа нь гэхдээ сайхан юм. Ер нь монгол бичиг сурснаараа хувь хүн, монгол бичгийг дэмжсэнээрээ тухайн компани эдийн засгийн ашигтай байх тийм л тогтолцоо хэрэгтэй юм...